Хураангуй:
Лизингийг хөгжиж буй улс орнууд өргөнөөр хэрэглэж байна. Банкнаас урт хугацаат зээл авах санхүүгийн боломжгүй байгаа жижиг, дунд үйлдвэр, бизнесмэн шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслийг лизингээр авч үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, өргөжүүлэх бүрэн боломжийг лизинг олгодог.
Санхүүгийн түрээс буюу лизинг санхүүжилтийн бусад төрөлтэй харьцуулахад хэд, хэдэн давуу талтай. Тухайлбал мөнгөний урсгалыг удирдах боломжийг бизнесийн байгууллагуудад олгодог, мөн харьцангуй бага баталгаа шаарддаг. Өөр нэг давуу тал нь жижиг дунд үйлдвэрлэгчдийн хувьд санхүүжилтийн банкны зээлтэй харьцуулахад илүү урт хугацаатай байдаг.
Манай оронд сүүлийн жилүүдэд ААНБ-ын тоо эрчимтэй өсөж байгаа. Мөн оффисын барилгууд шинээр баригдах нь элбэг болсон. Тэдгээр барилгуудыг тохижуулах тавилгыг “Анун” ХХК лизингээр борлуулах боломж, хэрэгжүүлснээр гарах үр дүнг судалснаар борлуулалтын орлого 30-40% өсөх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлэн судалгаагаараа баталлаа.
Санхүүгийн түрээсийг хэрэгжүүлснээр стандартаар бүртгэл хэрхэн хөтлөх талаар хуучин болон шинэ стандартуудыг харьцуулсан судалгаа хийж дүгнэл санал зөвлөмжийг боловсруулан байгууллагын 5-р сарын борлуулалтын хэлтсийн хурал дээр танилцуулав.