Хураангуй:
Дипломын ажлын хүрээнд “Хүргэлтийн хоол хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа” хйисэн ба Улаанбаатар хотын хүргэлтийн хоол худалдан авдаг хэрэглэгчдийн зан төлөвийг судлах зорилготой юм. Тус судалгааны ажлын хувьд хийж гүйцэтгэсэн ажлыг судлагдсан байдлын судалгаа болон онолын судалгаа хийх, судалгааны арга аргачлалаа тодорхойлон судалгааны өгөгдөл цуглуулах, цугларсан өгөгдөл дээр шинжилгээ хийн түүн дээр нэгдсэн дүгнэлт хийн санал зөвлөмж боловсруулах гэсэн үндсэн 4 хэсэгт хувааж болох юм. Судалгаанд нийт 280 хүн оролцсон бөгөөд шаардлага хангахгүй анкетийг хасаж тооцон 251 оролцогч дээр шинжилгээ хийлээ. Судалгааны үр дүнгээс харвал нийт судалгаанд оролцогчдын дийлэнх нь ихэвчлэн “Pizza & chicken” захиалан хэрэглэдэг гэсэн дүгнэлт гарсан.