Хураангуй:
Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 249 органик бүтээгдэхүүн хэрэглэгчийн зан төлөвийн судалгааг талх нарийн боовны жишээн дээр хийсэн. Органик бүтээгдэхүүн хэрэглэгчийн худалдан авах бэлэн байдал болон бодит худалдан авалтад нөлөөлдөг гол хүчин зүйлсийг судалгааны ажлын хүрээнд авч үзсэн. Судалгааны арга зүйн хүрээнд нэг талт шинжилгээ, хөндлөн огтлолын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцын шинжилгээ болон кластер шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэн судалгааны үр дүнд тулгуурлан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд санал зөвлөмж боловсруулсан.