СЭЗИС - Бүтээлийн сан

ЭМЭГТЭЙ АЖИЛТНУУДЫН АЖИЛ АМЬДРАЛЫН ЗӨРЧИЛДӨӨН ТҮҮНД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ууганболд, Т
dc.contributor.author ХҮРЭЛБОР, СҮНДЭРЪЯА
dc.date.accessioned 2017-06-21T09:47:04Z
dc.date.available 2017-06-21T09:47:04Z
dc.date.issued 2017-06-21
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/614
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Монголын уул уурхайн салбарын эмэгтэй ажилтнуудын ажил амьдралын зөрчилдөөн мөн чанарыг тодорхойлох, учир шалтгааны холбоосыг илрүүлэх, зөрчилд хүргэж байгаа хүчин зүйлсийг судалж зөрчлөөс зайлсхийх зөрчлийн сөрөг нөлөөг бууруулах талаар санал зөвлөмж боловсруулах нь судалгааны ажлын гол зорилго юм. Хамрах хүрээний хувьд уул уурхайн салбарын олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компаниудын хүрээнд хийгдсэн 150 эмэгтэй ажилчдаас анкетийн болон ярилцлагын аргаар судалгаа авсан болно. Уул уурхайн салбарын хувьд эмэгтэй ажилчдын тоо хэмжээ харьцангуй бага байдаг өнөө үед ажил эрхлэлтийн болон уул уурхай мэргэжлээр суралцагч оюутнуудын төгсөгчдийн тоо хэмжээнээс үзхэд эмэгтэй оюутнууд 40 гаруй хувийг эзэлж байна. Энэхүү салбар онцлох нөхцөл цөөнгүй бөгөөд өнөө үед ажил эрхлэгчдийн зорих салбарын тод жишээ юм. Тус салбарт эмэгтэй ажилчдын ажлын гүйцэтгэх болон үйлчилгээний ажлын байрыг эзэлж байгаа ч ажлын гүйцэтгэл болон ажлын чанарын хувьд эрэгтэй ажилчдаас дутахгүйгээр нягт нямбай хийж гүйцэтгэдэг байна. Тус салбар мэргэжлийн ажилчдын хувьд дутмаг байгаа ч нөөц бололцоогоо ашиглан эмэгтэй ажилчдыг мэргэжлийн түвшинд бэлдэх нь, мэргэжлийн ажилтан хүлээх гадаадаас ажлах хүчин оруулж ажлуулах тал дээр тус нэмэр болох юм. Энэ нь цаашдын тус комваниуд тогтвортой байдлаа хадгалж үйл ажиллагаа цаг алдалгүй явуулж чадах юм. Ажил амьдралын зөрчилдөөний талаар онол аргазүйн судалгааг судалж , ажил амьдралын зөрчилдөөний хандлага, удирдлагын дэмжлэг , гэр бүлийг дэмжих ажлын орчин гэсэн хүчин зүйлүүдийг авч үзэв. Эдгээр хүчин зүйлүүд нь ажил амьдралын зөрчилдөөний хандлагад эерэг хамааралтай гэж таамаг дэвшүүлсэн. Таамаг батлагдаж эерэг хамааралтай гарсан ч хамаарлын хүч сул байна. Байгууллагын эмэгтэй ажилтнуудад ажил амьдралын зөрчилдөөний хандлага байна түүнд удирдлагын дэмжлэг, цагг хугацаа, ажлаас үүсэх стресс зэрэг нь илүү хамааралтай байна. Энэхүү судалгааны ажлыг хийснээрээ онол аргазүйн судалгааг хэрхэн хийх, асуулгын анкетийн арга болон ярилцлагын судалгааг хэрхэн боловсруулах арга замыг үе шат хэрэглэгдэхүүнээр нь сурсан. Судалгааны загварыг оновчтой тодорхойлох, судалгааг авахдаа хэрхэн үр дүнтэй авахыг судлаач зайлшгүй тооцоолон мэдэх чадвар маш чухал. Үр дүн боловсруулалт, шинжилгээг судалгааны spss20 программ ашиглан боловсруулсан ба статискийн утгуудыг судалж мэдсэн. en_US
dc.subject Эмэгтэй ажилтнуудын ажил амьдралын зөрчилдөөн en_US
dc.title ЭМЭГТЭЙ АЖИЛТНУУДЫН АЖИЛ АМЬДРАЛЫН ЗӨРЧИЛДӨӨН ТҮҮНД ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗАРИМ АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах