СЭЗИС - Бүтээлийн сан

Сүү, цагаан идээ нийлүүлэлтийн гинжин хэлхээ, түүнд тулгарч буй эрсдэлүүдийг тодорхойлох нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түдэв, Оюунгэрэл
dc.contributor.author Дүгэрсүрэн, Мөнхжаргал
dc.date.accessioned 2017-06-21T09:45:15Z
dc.date.available 2017-06-21T09:45:15Z
dc.date.issued 2017-05-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/610
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь сүүний салбар тэр дундаа цагаан идээ үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр үйлдвэрийг сонгон авч нийлүүлэлтийн гинжин хэлхээг тодорхойлж, тухайн хоёр компаний нийлүүлэлтийн гинжин хэлхээний эрсдэлийг үнэлэхийг зорьсон. Сонгон авсан хоёр компаний хувьд хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл болон Улаанбаатар хотод энэхүү чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ХХК-г сонгон авч кейс судалгааны арга зүйгээр судаллаа. Судалгааны өгөгдлийг цуглуулахдаа хагас бүтэцлэгдсэн ярилцлага болон хоёрдогч өгөгдлийг ашиглан судалгаанд хамрагдсан хоёр обьектийн нөхцөл байдлыг тодорхойж, нөлөөлөл, магадлалын хамаарлаас бүрддэг эрсдэлийн эрэмбийн матриксийн аргыг ашиглан үр дүнг гаргасан. Үр дүнгээс үзхэд хоёр кейсэд дотоодоос хамааралтай эрсдэл түлхүү ажиглагдаж байсан бөгөөд гадаад эрсдэлийн хувьд “А” кейсд арилжааны эрсдэл, захиргааны эрсдэл зэрэг гадаад хүчин зүйл, нөхцөл байдлаас хамааралтай эрсдэлүүд илэрсэн. Судалгааны ажлын дүгнэлтийн хувьд сүү, цагаан идээ үйлдвэрлэлийн салбарт улирлын хамаарлаас шалтгаалан нийлүүлэлтийн гинжин хэлхээнд тасалдал үүсдэг. Учир нь Монгол улс нь улирлын нөлөөллөөс шалтгаалан саалийн 5 сарын хугацаа байдаг бөгөөд бусад саруудад үнээний сүү татраж нийлүүлэлтийн гинжин хэлхээнд тасалдал үүсдэг байна. Цагаан идээ үйлдвэрлэх технологи нь Монголчуудын уламжлалт ахуйгаас гарч ирсэн сүү боловсруулах арга ухаан бөгөөд технологийн хөгжил үйлдвэрийн процессийг автоматжуулах, хөдөлмөрийг хөнгөвчлөх судалгаа, технологийн шийдэл байхгүйм улмаас энэ төрлийн үйлдвэрлэл ихэнх процесс гар ажиллагаагаар явагддаг байна. Цагаан идээ нийлүүлэлтийн гинжин хэлхээний хувьд үйлдвэр болон түүнээс урагш гинжин хэлхээнд оролцогчдын хувьд эрсдэл өндөртэй байгаа судалгаагаас харагдсан. Тэр дундаа үйлдвэрийн дотоод эрсдэл, малчид, бэлтгэн нийлүүлэгчид тавих хяналт, хамтын ажиллагаа дутмаг байна. Мөн гадаад хүчин зүйлээс хамараалтай эрсдэл нь НӨАТ-н тухай хуулинд хүчтэй илэрч байсан бөгөөд МУ-н нутаг дэвсгэр дээр, монгол малын сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-с чөлөөлнө гэдэг боловч харилцагч супермаркетуудаар дамжуулан борлуулалдаг үйлдвэрлэгчид НӨАТ төлөх шаардлагатай болдог нь үйлдвэрлэгч, харилцагч дэлгүүрт ойлгомжгүй байдал үүсгэдэг байна. Эндээс үзхэд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр нь түүхий эд бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрийн дотоод хяналтыг сайжруулах шаардлагтай бөгөөд Хүнсний болон Механик инженерийн сургуулиудтай хамтран ажиллаж үйлдвэрийн гарцыг нэмэгдүүлэж, гар ажиллагааг багасгах боломжтой байгаа юм. НӨАТ-н ойлгомжгүй байдалд үйлдвэр, харилцагч дэлгүүр, ТЕГ хамтран гурвалсан гэрээ хийх, эсвэл харилцагч дэлгүүрийг нэрийн барааны дэлгүүр, үйлдвэр нь түрээслэгч байдлаар бүтээгдэхүүнээ худалдан борлуулах зэрэг шийдлүүд байна. en_US
dc.subject Нийлүүлэлтийн гинжин хэлхээний эрсдэл en_US
dc.title Сүү, цагаан идээ нийлүүлэлтийн гинжин хэлхээ, түүнд тулгарч буй эрсдэлүүдийг тодорхойлох нь en_US
dc.title.alternative Identifying the risks of dairy supply chain en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах