Хураангуй:
XXI зууны эхэнд амьдарч буй бид мэдээлэл, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн амьдарч байгаа билээ. Мэдээллийн технологийн эрин үед хүн төрөлхтөн мэдээлийг маш хурдан шуурхай боловсруулж, тодорхой хугацаан дахь бүтээмжээ эрс дээшлүүлж байна. Энэ нь компьютер зөвхөн хүний хэрэгцээ болоод зогсохгүй зайлшгүй хэрэглээ болох нь эргэлзээгүй тодорхой болохыг илтгэж байна.
Хүмүүс интернэт ашиглан соёл, боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, улс төр, банк санхүүгийн шинэ мэдээ мэдээллийг текст болон мултимедиа хэлбэрээр өөрт хэрэгтэй мэдээллийг олж аван ашиглаж байна. Манай улсын хувьд мэдээллийн технологи нь тэргүүлэх салбаруудын нэг болон хөгжиж байгаа бөгөөд шинэ технологи дээр тулгуурлан бичиг цаасны ажлыг багасгах, зайнаас үл хамааран мэдээллээ солилцох зэрэгт анхаарлаа хандуулан хувь хүн болоод улс орны бүтээмжийг өндөрсгөх талаар олон арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн Боловсролын тухай хуульд хөгжлийн шинэ нөхцөл байдлыг харгалзан боловсролын зорилгыг иргэдийнхээ бие даан сурч, амьдрах чадвартай болгоход нь үйлчлэх чиглэлээр шинэчлэн тодорхойлоод ихээхэн хугацаа өнгөрөөд байгаа билээ. Үүнийг дагаад манай улсад онлайн сургалтыг дэмжин хөгжүүлэх хандлага маш хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд э-сургалтын салшгүй нэг хэсэг бол онлайн шалгалтын систем юм.