СЭЗИС - Бүтээлийн сан

Өндөр настны асрамжийн газрын загвар боловсруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чулуунбаатар, Энхболд
dc.contributor.author Нямдорж, Амгалан
dc.date.accessioned 2017-03-16T11:18:33Z
dc.date.available 2017-03-16T11:18:33Z
dc.date.issued 2017-03-16
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/589
dc.description.abstract Дэлхийн 10 хүн тутмын 1 нь 60-аас дээш насны ахмадууд байгаа бол манай улсын хувьд 20 хүн тутмын 1 нь 60-аас дээш насны ахмад настнууд байна. Энэ тоо ойрын жилүүдэд 2 дахин өсөхөөр байгаа бөгөөд 2040 он гэхэд хүн амын 16 хувь нь насжиж, хөдөлмөрийн насны нэг хүнд ноогдох настнуудын тоо нэмэгдэж, 2010 онд 10:1 байсан ажилчид ахмад настнуудын харьцаа 2040 он гэхэд 4:1 болох төлөвтэй байна. Монгол Улсад хүн амын насжих явц 20-оод жилийн дараагаас эхлэж байгаа бөгөөд дараагийн 20 жилд идэвхтэй өсөх төлөвтэй байна. Энэхүү үүсч байгаа насжилтын үзэгдэл нь монголд төдийгүй дэлхий дахинд зайлшгүй тулгамдсан асуудал болоод байна. Иймд ахмад настнуудад үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээ, тэр дундаа төрийн зүгээс үзүүлэх төрөлжсөн асрамжийн үйлчилгээг дэмжих, хурдацтай явагдаж буй насжилтаас үүдэх үр дагаварыг даван туулахад Монгол Улс бэлэн байхын тулд ашгийн төлөө бус төдийгүй ашгийн байгууллагын зүгээс оролцох ерөнхий шаардлага бий болж байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа ч үйл ажиллагаа явуулж буй асрамжийн газруудын үйлчилгээний чанар хангалтгүй, асрамжийн газар дах асруулагчдын эрхийн зөрчлүүд түгээмэл байгаа нь амьдралын баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой ахмад настнуудын асрамжийн газарт очих боломжийг хааж байгаа бөгөөд эдгээр ахмад настнууд өөрсдийн хэрэгцээг хангах байнгын асрамжийн тусламж үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Иймд уг асуултанд хариулт өгөхийн тулд дэлхийн зарим улс орнуудын стандарт, шаардлага, тэргүүн туршлагыг судалж, Монгол Улсын нөхцөлд хэрэгжүүлж болохуйц хувийн ахмад настны асрамжийн газрын загварыг боловсруулахаар зорилго тавив. Ахмад настны асрамжийн газрын талаар улс орны туршлагыг судлахдаа баримт бичгийн, харин амьдралын баталгаажих түвшингээс дээгүүр орлоготой ахмад настан, гэр бүлүүд төлбөртэй, олон улсын шаардлага хангасан асрамжийн газар байгуулахад үйлчлүүлэх эсэхийг тогтоох мөн асрамжийн газар байгуулахад нөлөөлж болох хүчин зүйлсийг тодорхойлоход санал асуулга болон ярилцлагын аргыг сонгон авч судалгааг хийсэн бөгөөд судалгааны үр дүнгүүдэд тулгуурлан “Ахмад настныг халамжлах төв”-ийн төслийг боловсруулав. en_US
dc.subject Research Subject Categories::SOCIAL SCIENCES, Ахмад настан, Насжилт, Ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, Ахмад настны нийгмийн хамгаалал, Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ, Ахмад настны асрамжийн газар en_US
dc.title Өндөр настны асрамжийн газрын загвар боловсруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах