| dc.description.abstract |
Монгол улсын хэмжээнд 116, мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдгийн 0.29 хувь буюу 2665 иргэн Сүхбаатар аймагт амьдарч байна. Эдгээр иргэд хэн нэгнээс байнгийн хараат бус бие даан зорчих өөрсдийн хүсэл зоргоор явах боломжгүй хэн нэгний асаргаа хамгаалалтанд, бусдаас хамааралтай нийгмийн харилцаанд оролцож зарим нэг нь бүр оролцож чадахгүйд хүрч байна.
Энэ нь нэг талаас хувь хүний асуудал мэт боловч хүнлэг энэрэнгүй ардчилсан оронд амьдарч буй иргэдийн хувьд нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох эрхээ эдлэх, төрийн байгууллагын удирдлагуудад нөлөөлөл үзүүлж дэд бүтцийн ая тухтай орчин нөхцөлийг стандарт шаардлагын дагуу хангуулахад бидний үүрэг, оролцоо зайлшгүй шаардлагатай байна.
Ийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд адил тэгш эрхтэй оролцох боломжийг олгоход нөлөөлөл үзүүлэх үүднээс орон нутгийн дэд бүтцийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа орон нутгийн явган хүний замын 70 гаруй хувийг гүйцэтгэсэн “Дарцагт овоо” ХХК р гүйцэтгүүлж, хараагүй хүний тактиль зам, тэргэнцэртэй хүний налуу гарц, налуу шат, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан тэмдэг тэмдэглээ зэргийг хэрэгжүүлэгч болох манай байгууллага стандарт, чанар, бүтэцэд нь хяналт тавиж Баруун Урт сумын тодорхой гудамжийг сонгон авч жишиг хэлбэрээр тохижуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдээ хүртээмжтэй, аюул осолгүйгээр зорчин явах боломжийг бүрдүүлэн төр захиргаа болон холбогдох байгууллагуудад нөлөөлөн цаашид уг жишигээр дэд бүтэцээ хөгжүүлэхэд нь хяналт тавиж ажиллах юм.
Жишиг хэлбрээр тохижуулах гудамж талбайд одоогоор хагас дутуу явган хүний зам тавьсан боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц хийгдээгүй байгаа мөн зам дагуух халамжийн хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, эмийн сан зэрэг нь налуу зам хийсэн боловч стандарт хэмжээ болоод явган замаас гарсан гарц байхгүй байгаа тул уг асуудлыг шийдвэрлэнэ. |
en_US |