Хураангуй:
Эрсдэлийн менежментийн судалгаа дайны дараа 1950 оноос хүмүүсийг болон бизнесийг гэнэтийн ослоос хамгаалах зорилгоор хэрэгжиж байсан бөгөөд зах зээлийн эрсдэлээс хамгаалах буюу цэвэр эрсдэлийг даах нь дэндүү үнэтэй, иж бүрэн байж чадахгүй байгааг ухаарсан байна. Эрсдэлийн менежментийн бүтцээр дамжуулан төслийн тодорхойгүй байдлыг тодорхойлох, үр дагаварыг тооцоолох тэдгээрийн харилцан хамаарлыг шинжлэх болон удирдах тухайд 1990-ээд оны дунд үеэс батлан хамгаалах, газрын тос барилгын салбараар дамжуулан таньж мэдсэн гэж үздэг. (Williams, 1995)
Уул уурхайн төслийн орц найрлага бусдаас ялгаатай бөгөөд өөртөө барилга, дэд бүтэц салбарыг агуулж их хэмжээний нөөц шаарддаг, урт хугацаанд хэрэгждэг бөгөөд зарим хувьсагчид төслийн амьдралын туршид хүчинтэй байж нөлөөгөө хадгалсаар байдаг. Иймд эдийн засаг улс төрийн, байгаль орчны, техникийн гэх мэт гадаад дотоод орчны нөлөөнд автамтгай байдаг тул эрсдэлийг давж гарахын тулд уул уурхайн төсөлд онцгой хүч анхаарал шаарддаг.
Энэ судалгааны ажлаар төслийн менежмент болон эрсдэлийн менежментийн онолын үндэс харилцан уялдааг тодруулж, уул уурхайн төслийн эрсдэл, хөгжлийн үе шатууд, хэмжих хэмжүүр төсөл дэх хэрэгцээ шаардлагыг судлаж гаргасан болно. Мөн эрсдэлийн үнэлгээний загварыг боловсруулан кейс шинжилгээ хийж бэлэн мөнгөний үүрэг гүйцэтгэх чадвар, төлбөрийн чадвар, бизнесийн орчны шинжилгээ, дефолтын, гэх мэт эрсдэлийг тооцон хөрөнгө оруулалтын шийдвэрийн тооцоолол хийсэн бөгөөд KMV-Merton болон Morning Star-шинжилгээний аргуудыг ашигласан болно.