Хураангуй:
Зах зээлийн шилжилтээс хойш эдийн засаг, нийгмийн хөгжлийн нөлөөгөөр хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ нэмэгдэн, хэрэглээний ялгаа улам бүр гүнзгийрч , бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн хугацаа богиносох , олон улсын шинжтэй өрсөлдөөн нэмэгдэх, зардал, үнийн зөрүү багасах зэргээр худалдаа, бизнесийн орчинд олон өөрчлөлтүүд гарсаар байна.Тиймээс орчин үеийн шаардлагыг хангасан орчин ,зохион байгуулалттай , хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн цаг хэмнэсэн, түргэн шуурхай, тав тухтай орчин нөхцөлд худалдаа үйлчилгээг нэг дор авч болох худалдаа үйлчилгээний цогц төв байгуулвал ашигтай ажиллах боломжтой гэж судлаачийн зүгээс таамаглаж байна.
Өмнөговь аймагт МУ-н стратегийн ач холбогдол бүхий Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн болон аялал жуулчлал салбарууд хөгжихийн хирээр хүн амын амжиргааны түвшин ,худалдан авах чадавхи , шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдсээр байгаа юм. Мөн бүтээн байгуулалт , дэд бүтэц хөгжиж байгаа зэргээс харахад супермаркетаар үйлчлүүлэх хэрэгчлэгчдийн тоо нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа учраас би энэхүү сэдвийг сонгон судалж байна.