dc.description.abstract |
нгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд амжилттай хөгжиж чадсан ч нийгэм, эдийн засаг, улс төрд бий болж байгаа гадаад орчны шууд ба шууд бус нөлөө, байгууллагын удирдлагын менежментийн алдаа, үйл ажиллагааны доголдлоос шалтгаалан үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй тулгарч, улмаар дампуурахад хүргэж байдаг. Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд тулгарч байгаа саад бэрхшээл, дампуурал нь өндөр хөгжилтэй орнуудад ч байнга тохиолддог. Дампууралд хүргэж байгаа гол шалтгаан нь удирдлага төлөвлөлт байхгүй, дотоод болон гадаад орчноос нөлөөлж байгаа хүчин зүйлд оновчтой хариу үйлдэл үзүүлж чаддаггүй, ирээдүйгээ харсан зөв шийдвэр гаргадаггүй гээд байнга эрсдэлээ тооцож, төлөвлөж хэрэгжүүлдэг, эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага амжилтанд хүрч чадаж байна. Ихэнх бизнес эрхлэгч бизнесийн ашиг, орлогод түлхүү анхаарч хөрөнгө оруулах шийдвэрээ гаргаж өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажилладаг ч тэр бүр гадаад болон дотоод орчноос бий болж байгаа хүчин зүйл, саад бэрхшээлийг тооцож чаддаггүйгээсээ нэг мэдэхэд томоохон асуудалд ордог.
Нөгөөтэйгүүр ирээдүйд учирч болох эрсдэлийг урьдчилан харж шийдвэрлэх, эрсдэлийг удирдах төлөвлөгөө, хяналт хэрэгжилтийн тогтолцоо байдаггүйгээс орлого буурах, алдагдалд орох, бизнесийн үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх асуудал тулгарсаар байна. |
en_US |