Хураангуй:
Монгол улсын хувьд санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг банк болон банк бус
санхүүгийн байгууллагууд эзэлдэг. Үлдсэн 5 орчим хувийг хөрөнгийн зах зээл болон
бусад зах зээл бүрдүүлж байгаа ба үүнээс харахад хөрөнгийн зах зээлийн хөгжил сул
байна. Энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх гарцыг хөрөнгө оруулалтын сан гэж
үзсэн.
Хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрүүдээс хувийн хөрөнгө оруулалтын санг сонгосон.
Сонгосон үндэслэл нь нэг талаасаа ХЗЗ хөгжлийг нэмэгдүүлэх боломжийг судлах ба
нөгөө талаасаа ХХОС-аас хөрөнгө оруулалт татах ААНБ-уудын үйл ажиллагааг дэмжих
боломж гарцийг судлах зорилго тавин ажилласан.
Энэхүү судалгааны ажлаараа эхний хэсэгт ХХОС, ВК сангийн онолын ойлголт, гадаадын
улс орнуудын ХХОС, ВК сангийн нөхцөл байдал, хөгжлийн түвшин, хэрхэн бодлогоор
дэмжиж хөгжүүлсэн зэргийг судлан Монгол улсад хэрэгжүүлэх боломжийг судалсан.
Хоёрдугаар хэсэгт Монгол улсын эдийн засгийн орчин, бизнес, хууль эрхзүйн орчин,
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Хөрөнгө оруулалтын сангуудыг судлан нөхцөл
байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилго тавин ажилласан.
Гуравдугаар хэсэгт ХХОС, ВК сан хөгжих бодит боломж нөхцөл бүрдсэн эсэхийг судлан
тохиромжтой бүтэц хэлбэрийг тодорхойлох зорилго тавьсан. Мөн ХХОС, ВК сангаас
хөрөнгө оруулалт авах сонирхолтой ААНБ байгаа эсэхийг үнэлэн ААНБ-уудыг судлан
хөрөнгө оруулалт хийх боломжийг үнэлсэн.
цөл байдлыг үнэлсэн.