Хураангуй:
Үйлчилгээ, нийтийн хоолны салбарт ресторан, пабын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад өөрийн үнэ цэнээ өсгөх, өрсөлдөөний давуу талыг бий болгох, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах, дэмжих шинэлэг боломжуудыг эрэлхийлэх зорилгын хүрээнд “Үйлчлүүлэгч төвтэй соёл”, түүний ач холбогдлийн талаарх судалгааг хийсэн.
Монголын зочилох үйлчилгээний салбарын үүсэл хөгжил нь 375 жилийн түүхтэй тэр дундаа Улсын Нийслэл Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой юм. 1991 оны ардчилсан хувьсгалаар нийтийн хоолны газрууд хувийн өмчид шилжсэнээр орчин үеийн төрөлжсөн ресторан, кафе, пабуудын эхлэл тавигдан, хурдацтай хөгжиж эхлэсэн.
Бие даасан бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь өргөн хэрэглээнд орсноор ашгийн хэмжээ унахад хүргэдэг тул эрдэмтэд одоогийн шинэ ашигт байдлын суурь нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчидэд суурилсан үйлчилгээ мөн гэж үзэж байна.
Тиймээс байгууллага тэр дундаа ресторануудад үйлчлүүлэгч төвтэй соёлыг төлөвшүүлнэ гэдэг нь үйлчлүүлэгчийн орж ирэх тэр цаг үеэс эхлээд түүнийг гарах мөч хүртэлх хугацаанд тухайн рестораны үйлчилгээний алба төдийгүй бүх ажилчид үйлчилгээний чанараараа дамжуулан мартагдашгүй дурсамж үлдээх явдал юм.
Дэлхийн томоохон компаниуд өөрийн хоцрогдсон стратеги, бизнесийн загварыг сайжруулахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч, шинэ бүтэц бий болгосны дараа байгууллагын дотоод соёл аяндаа бүрэлдэн тогтдог гэж үзэж байна. Тэдний туршлагыг судлах тусам байгууллагын шинэчлэлт хийгээд түүнд үзүүлэх байгууллагын дотоод соёлын хүчтэй нөлөөг харж болно. Тухайлбал “Эколаб” компани түүний удирдлага Даг Беикер өөрийн компаниар үнэнчээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчидийнхээ туршлага дээр үндэслэн өөрийн компанид бүрдүүлсэн “үйлчлүүлэгч төвтэй соёл”-оор дамжуулан амжилтанд хүрсэн, Харин “Форд”-ын шинэ СЕО хоорондоо харилцаа муутай хэлтсийн дарга нарыг өдөр тутмын асуудлаар уулзах боломжийг нээж өгч асуудлыг шийдсэн гэх мэт адилгүй удирдлагуудын үйлдэл байгууллагын соёлд хүчтэй нөлөөлж чадсан
Та өөрийн үзүүлсэн үйлчилгээнд тань бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байж баярлан, талархдаг байнгын үйлчлүүлэгчидтэй болсон тэр үед мөнгө таньруу өөрөө урсан орох төдийгүй үйлчлүүлэгч төвтэй байх хандлагаар дамжуулан та өрсөлдөгчөө ялж байгууллагынхаа үнэ цэнийг өсгөх боломжтой болно