dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь бүтээмжийг хэмжих, бүтээмжийг өсгөхөд чиглэгдсэн. Онолын судалгааны хүрээнд бүтээмжийн онол, түүнийг хэмжих аргачлалуудыг судалсан. Судалгааны обьектийг хүнсний үйлдвэрлэлийн салбарын томоохон 5 үйлдвэр болох АПУ ХК, СҮҮ ХК, ТАЛХ ЧИХЭР ХК, “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-иудыг сонгон авч бүтээмжийг тооцох уламжлалт арга, RAPMODS загвар, “Бүтээмжийн үйл ажиллагааны нэгдсэн удирдлага”-н аргуудыг ашиглан бүтээмжийг олон талаас нь харьцуулан хэмжсэн болно.
Судалгааны ажлын үр дүнд үндэслэж хүнсний томоохон үйлдвэрүүдийн бүтээмжийн түвшинг хүчин зүйл тус бүрээр нь тодорхойлжбүтээмжтэй холбоотой зарим харьцаануудыг гаргаж үнэлэлт, дүгнэлт өгсөн ба цаашид бүтээмжийг өсгөх, авч хэрэгжүүлэх арга замын талаар санал, зөвлөмж өгөхийг зорив. |
en_US |