Хураангуй:
Судалгааны ажлын зорилго нь ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид хэрэглэгчийн сэтгэл зүйн ялгаатай шинж чанарууд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох бөгөөд судалгаанд хоёр таамаглал дэвшүүлсэн. Нэгдүгээрт хэрэглэгчийн хүн ам зүйн хүчин зүйлс нь ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид хэрхэн нөлөөлдөг эсэх тухай бөгөөд ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид хүн ам зүйн хүчин зүйлсүүд нь ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон. Хоёрдугаарт хэрэглэгчийн сэтгэл зүйн ялгаатай сегментүүд болох (VALS II) Амжилтад хүрэгсэд, Итгэгчид, Туршигчид, Шинийг санаачлагч, Бүтээгчид, Тэмцэгчид, Тэсч үлдэгсэд, Сэтгэгчид сегментүүдийн хандлага нь ноолууран бүтээгдэхүүний брэнд эквитид хэрхэн нөлөөлж буйг шалгахад мөн ач холбогдолгүй нь батлагдсан. Судалгаанд ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгч 483 хүнээс асуулга авах журмаар мэдээлэл, тоон өгөгдөл цуглуулсан. Судалгаанд тоон судалгааны аргачлалыг ашигласан бөгөөд хамаарлын ач холбогдлыг Корреляци болон Регрессийн шинжилгээ, нэг талт ANOVA, Хоёр үл хамаарсан түүврийн Т-шалгуураар шалгасан. Судаалгаанд хамрагдсан нийт хамрагдсан хэрэглэгчдийн 60.9% нь “Говь” брэндийн ноолууран бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг байна. Тэр дундаа нийт хэрэглэгчдийг сэтгэл зүйн ялгаатай бүлгүүдээр хувааж үзэхэд Туршлагажигч сегментийн хэрэглэгчид хамгийн олон байсан. Судалгааны ажлыг Бангкок хотын “Тансаг зэрэглэлийн гар цүнхний брэнд эквитид, хэрэглэгчийн сэтгэл зүйн хэсэгчлэлийн нөлөө” гэсэн судалгааны ажилд тулгуурлан хийсэн бөгөөд уг судалгааны ажилд хэрэглэгчийн сэтгэл зүйн ялгаатай бүлгүүд маш ихээр нөлөөлж байгааг харуулсан байсан.