Хураангуй:
Төрийн банк нь техник, технологи болон эрсдэлийн удирдлагын бодлогод анхааран ажиллаж, орчин үеийн програм хангамжийн шинэчлэлийг бүрэн хийж дуусгасан бөгөөд цахим банкныхаа үйлчилгээг улам өргөжүүлэн тэлж, харилцагч бүр орчин үеийн санхүүгийн цахим үйлчилгээг банкны салбарт ирэхгүйгээр бэлэн мөнгөний машин, интернэт, гар утасаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлэн ажиллалаа.
Төрийн банк нь санхүүгийн салбар дахь өөрийн гэсэн дүр төрхийг хадгалан, орчин үеийн банкны шилдэг үйлчилгээг ард иргэддээ саадгүй хүргэж, харилцагчдынхаа бүх талын хамтын ажиллагааг дээдлэн, хамгийн сайн үйлчилгээтэй, хамгийн сайн харилцаатай, хамгийн эрсдэлгүй, үр ашигтай банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. (https://www.statebank.mn, 2016)
Интернет банк нь интернетээр дамжуулан банкны санхүүгийн олон төрлийг үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлдэг. Интернет банкийг ашиглан хэрэглэгчид банкны бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжтой болоод байна. Энэхүү үйлчилгээний шинэ хэлбэр нь хурдан, хялбар, найдвартай бөгөөд хоногийн 24 цагт ашиглаж болдогоороо давуу талтай. Ийм ч утгаараа арилжааны банкнууд өөр өөрийн гэсэн интернет банкны үйлчилгээг санал болгож байгаа билээ. Ингэснээрээ цаг хэмнэж банкны ачааллыг багасгах юм. Үүнээс үүдэн Төрийн банкны и-биллинг үйлчилгээний идэвхжүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулах нь судалгааны зорилго оршино.