dc.description.abstract |
Манай улс одоогын байдлаар Хятад, Солонгос, Орос, Япон гэх орнуудаас импортоор 2015 оны эхний 12 сарын байдлаар нийт 755021000 ширхэг бэлэн хоол орж ирсэн байна. Өдгөө дэлхийн олонх оронд өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан маш олон нэр төрлийн бэлэн гоймон байх агаад Хятадууд жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг хүнсэндээ хэрэглэдэг байна. Харин Өмнөд Солонгосын хувьд нэг хүн жилд 69 бэлэн гоймон иддэг ажээ.
Дээрх мэдээллээс үзэхэд бэлэн хоолыг урд хөршлүүгээ экспортлох боломж байгаа ба үйлдвэрлэлийн салбарт төрийн дэмжлэг их байгаа боломжийг ашиглах үүднээс “АНВАД” ХХК нь өөрийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн импортын орлох үндэсний үйлдвэрлэл явуулах үүднээс 2016 онд бэлэн хоолны үйлдвэр байгуулахаар ажиллаж байна.Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд удаан оршин тогтнохын тулд тасралтгүй маркетингийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй ч хэрэглэгчийн сэтгэлд анх зөв байрших нь хамгийн чухал юм. Тиймээс шинэ бүтээгдэхүүний хувьд хамгийн чухал төлөвлөгөө учир сонгож авлаа. |
en_US |