Хураангуй:
Сүүлийн арваад жилийн хугацаанд манай оронд кофе уух соёл хурдтайгаар нэвтэрч түүнийгээ дагаад кофе шопуудын тоо өдрөөс өдөрт асар хурдтайгаар нэмэгдэж байна. Салбарын өрсөлдөөн ширүүсч буй өнөө үед хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг нарийн мэдэрч, судлах нь зах зээлд ялгарах, үйлчлүүлэгчдийн татах чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү эрдмийн ажлын хүрээнд хамгийн түрүүнд судлагдсан байдлын судалгаа хийхийн тулд гадаад болон дотоодын судлаачдын хийсэн судалгааны ажлуудыг баримт бичгийн судалгааы арга ашиглан судалж, кофений талаарх болон дэлхийн кофе шопын зах зээлийн нөхцөл байдал зэргийг интернетийн эх үүсвэр ашиглан хоёрдогч өгөгдлөөс мэдээлэл цуглуулсан. Түүврийн тоо олох томъёоны дагуу тооцоолж нийт 264 түүврээс судалгаа авах шаардлагатай гэж гарсан. Нийт судалгааны үр дүнг SPSS 20 программ ашиглан найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, үр дүнгийн шинжилгээ зэрэг шаардлагатай шинжилгээнүүдийг хийж дүгнэлт гаргана. Эцэст нь нэгдсэн дүгнэлт гаргаж хэрэгтэй санал зөвлөмж боловсруулсан болно.