Хураангуй:
Санхүүгийн зах зээл хөгжихийн хэрээр манай улсын санхүүгийн байгуулагуудын үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж байна. Монгол улсад 1998 оноос бичил санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг ББСБайгууллагууд үүсэн байгуулагдаж, бага дунд орлоготой иргэдэд чиглэсэн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. /2015 оны гуравдугаар улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй 442 ББСБ-ын 30 хувь буюу 132 компани гадаад валютын арилжаа эрхэлж байгаагаас 11.8 хувь буюу 52 компани нь гадаад валютын арилжааг дагнан эрхэлж байна. Мөн нийт ББСБ-ын 86.1 хувь буюу 380 компани зээлийн үйл ажиллагаа, 5.9 хувь буюу 26 компани хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, 5.9 хувь буюу 26 компани итгэлцлийн үйлчилгээ, 3.8 хувь буюу 17 компани факторингийн үйлчилгээ, 3.0 хувь буюу 13 компани төлбөрийн баталгаа гаргах,
1.2 хувь буюу 6 компани цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, 0.5 хувь буюу 2 компани богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйлчилгээг тус тус эрхэлж байна./
“Даймонд Синдикат” ХХКомпани нь 2014 онд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ББСБайгууллага байгуулах төлөвлөгөөтэй байгаа тул өөрийн дипломын ажлаар Банк Бус Санхүүгийн Байгууллага болгон үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөөг боловсруулахаар сонгон авсан болно.