Хураангуй:
Энэхүү судалгаандаа үндсэн 2 зорилго дэвшүүлсэн. Эхний зорилго нь төсвийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг шалгах, харин 2 дахь зорилго нь зорилтот эдийн засгийн өсөлтийн төвшинг хангахад шаардлагатай төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох юм. Эхний зорилгын хүрээнд салбарын төсвийн хөрөнгө оруулалтын тухайн салбарынхаа ДНБ, ажил эрхлэлт болон хувийн хөрөнгө оруулалтад үзүүлэх үр нөлөөг VAR загвар ашиглан үнэлсэн. Судалгаандаа дээрх сонирхсон үзүүлэлтүүдийн 2006-2016 оны салбаруудын, улирлын өгөгдлийг ашигласан болно. Үр дүнд нь төсвийн хөрөнгө оруулалт нь хувийн хөрөнгө оруулалтыг шахан гаргадаг, ДНБ-г нэмэгдүүлдэг, ажил эрхлэлтэд төдийлөн нөлөө үзүүлдэггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин 2 дахь зорилгын хүрээнд Харрод домарын загвар болон ICOR ашиглан зорилтот өсөлтийн төвшинг хангахад төсвийн хөрөнгө оруулалтын шаардлагатай хэмжээг тодорхойлсон ба үр дүнд нь БТАҮА-ны салбар, МХ-ны салбар болон ХЭМ ба НХҮА-ны салбарууд харьцангуй өндөр төсвийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэж гарсан.