dc.description.abstract |
Судалгааны ажлын зорилгынхоо хүрээнд эхний ээлжинд фокус группын ярилцлагын судалгаа хийж эмэгтэй хүмүүсийн худалдан авалтын хандлагын талаар чиглэл авсан. Ихэнх эмэгтэйчүүдийн худалдан авалтад худалдагчийн харилцааны чадвар, гэрэлтүүлэг, дуу хамгийн ихээр нөлөөлдөг гэсэн бөгөөд энэхүү үр дүнгүүд дээрээ үндэслэн Mango, Next, Terranova дэлгүүрүүдэд ажилглалтын судалгаа хийсэн болно. Ажиглалтын судалгааны үр дүнд Mango, Terranova дэлгүүрүүдийн хувьд худалдагчдын харилцааны чадвар өндөр, үйлчлүүлэгчид сэтгэл ханамж өндөртэй үйлчлүүлж байгаа нь ажиглагдсан. Гэрэлтүүлгийн хувьд Mango дэлгүүр хувцасруугаа чиглэсэн жижиг гэрэлтүүлэг ихтэй бөгөөд үйлчлүүлэгчид хамгийн эхэнд тухайн гэрэл тусаж байгаа хэсэг рүү очиж байгаа нь ажиглагдсан. Тиймээс бэлэн хувцас борлуулагчид гэрэлтүүлэг ихтэй хэсэг дээр шинэ загварын хувцаснуудаа байршуулбал хэрэглэгчдийн нүдэнд өртөх магадлал ихсэж түүнийгээ дагаад худалдан авах магадлал ч өсөх боломжтой юм. |
en_US |