Хураангуй:
Хөдөлмөрийн зах зээл бол аливаа улс орны хувьд голлох том зах зээл билээ. Тийм ч учраас байгууллагууд хайсан зөв ажилтанаа олж ажиллуулах нөгөө талаас их дээд сургууль төгсөгчид болон ажил идэвхитэй хайгчдын хувьд зөв, хүссэн ажлаа олох нь хөдөлмөрийн зах зээлд цаашлаад тухайн улсын эдийн засагт нөлөө үзүүлнэ. Тийм ч учраас “Ажил олгогч байгууллагын бренджүүлэлт” гэх ойлголт гарч ирсэн бөгөөд энэ бренджилтийн үйл ажиллагааг МУ-д үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд нэвтрүүлэх нь нэн шаардлагатай байгаа билээ. Тийм ч учраас энэхүү дипломын ажлаараа бренджилтийн шаардлага байгаа эсэх болон их дээд сургууль төгсөгчидийн байгууллагад ажилд орох хүсэлтээ өгөхөд ямар хүчиг зүйлс нөлөөлж байгаа эсэхийг Санхүү, Бизнесийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг (СЭЗДС, БУХС, ХУИС, ХААИС, МУИС-БС) төлөөлөн болгон судалсан. Судалгааг “Ажил олгогч байгууллагын бренджүүлэлтийн анхаарал татах байдал”-н EmPat арга болон “Ажилд орох хүсэлтээ өгөх сэдэл”-н асуултуудаар тус тус хийж гүйцэтгэсэн.