Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд брэнд, брэндийн хөрөнгийн талаар онолын загвар, хэмжих арга аргачлалуудыг судлан танилцуулсан. Брэндийн хөрөнгө гэдэг нь тухайн брэндийнхээ үнэ цэнийг илэрхийлж байдаг материаллаг бус зүйл (Brand equity, 2016) юм. Брэндийн хөрөнгө нь брэндийг амжилттай удирдах гол түлхүүр бөгөөд брэндийн хөрөнгө нь компанийн хувьд болоод хэрэглэгчдийн хувьд нэмэлт үнэ цэнийг бий болгодог. Ингэснээр брэнд хүчирхэгжиж, хэрэглэгчид үнэнч байдал бий болох, худалдан авалтыг дэмждэг гэж үздэг.
Брэндийн хөрөнгийн загваруудаас дурдвал Д.Аакер болон К.Л.Келлерийн загвар практикт хамгийн их хэрэглэгддэг бөгөөд энэхүү судалгааны ажлыг ч мөн Д.Аакерийн загварт үндэслэн хийсэн.