СЭЗИС - Бүтээлийн сан

Угаалгын үйлчилгээний захиалга хүргэлтийн систем

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г, Эрдэнэцэцэг
dc.contributor.author Батчулуу, Анужин
dc.date.accessioned 2026-11-02T06:41:05Z
dc.date.available 2026-11-02T06:41:05Z
dc.date.issued 2026-06-29
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4941
dc.description.abstract Монгол Улсад хотжилт эрчимтэй нэмэгдэж, хүн амын төвлөрөл хот суурин газруудад ихсэхийн хэрээр ахуйн үйлчилгээний эрэлт, тэр дундаа угаалгын үйлчилгээний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна (Num.edu.mn, n.d.)Хотын амьдралын хурдац, цаг хугацааны хомсдол нь иргэдийг гадны үйлчилгээ, ялангуяа угаалгын үйлчилгээ ашиглах хандлагыг нэмэгдүүлж байна. Гэсэн хэдий ч ихэнх угаалгын үйлчилгээ эрхлэгч байгууллагууд захиалгаа уламжлалт аргаар, тухайлбал утсаар, сошиал сүлжээний чат ашиглан эсвэл биечлэн хүлээн авч байгаа нь үйлчилгээний үр ашигт сөргөөр нөлөөлж байна. Энэ нь захиалгын мэдээлэл алдагдах, давхцах, буруу бүртгэгдэх, мөн хүргэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт алдагдах зэрэг асуудлуудыг үүсгэж байна (Review Paper) Иймд энэхүү дипломын ажил нь угаалгын үйлчилгээний онлайн захиалга, хүргэлтийн системийг шинжлэх, зохиомжлох замаар үйлчилгээг цахимжуулах, автоматжуулах боломжийг судалсан болно.Судалгаанд чанарын (ажиглалт, судалгааны) болон асуулгын аргыг хослуулан ашиглаж, Улаанбаатар хотын угаалгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдалын судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд боловсруулсан систем нь хэрэглэгчийн захиалгыг онлайн хэлбэрээр хүлээн авч, хүргэлтийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, автоматжуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр үйлчилгээний хурд, чанар сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамж нэмэгдэхээс гадна байгууллагын өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих цогц шийдэл бий болно. Энэхүү системийг нэвтрүүлснээр захиалгын удирдлага сайжирч, хүргэлтийн үр ашиг нэмэгдэн, үйл ажиллагааны зардал буурч, бизнесийн өрсөлдөх чадвар дээшлэх бүрэн боломжтой юм. en_US
dc.subject угаалгын үйлчилгээ, онлайн захиалгын систем, хүргэлтийн систем, мэдээллийн систем, автоматжуулалт, функциональ шаардлага, үр ашиг , функциональ бус шаардлага. en_US
dc.title Угаалгын үйлчилгээний захиалга хүргэлтийн систем en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Г, Эрдэнэцэцэг


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах