Хураангуй:
Эмнэлгийн байгууллагын соёлын тухай, түүнийг үнэлэх шаардлагыг тодорхойлон авч үзэж, OCAI загварыг хэрэглэн хувийн эмнэлгийн байгууллагын соёлын өнөөгийн байдал ба цаашдын хөгжлийн чиг хандлагыг таамаглахаар тодорхойлсон.
Уг судалгаагаар байгууллагын үнэт зүйлийг тодорхойлох OCAI загварыг эрүүл мэндийн салбар, тэр дотороо хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллага дээр туршиж, байгууллагын соёлын давамгайлах шинж чанарыг тодорхойлоход оршино
Санал асуулгын арга болон фокус ярилцлагын арга ашиглан явуулах бөгөөд тухайн эмнэлгүүдийн соёлын давамгайлах үнэт зүйлсийг үнэлэхэд OCAI загварыг ашиглан дүн шинжилгээ хийнэ.