СЭЗИС - Бүтээлийн сан

АЖАЙЛ УДИРДЛАГЫН АРГА БАРИЛ БА СЭТГЭЛ ЗҮЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ИТГЭЛЦЭЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, БАГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН УЯЛДАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Даваажавын, БАТНАРАН
dc.date.accessioned 2026-09-02T01:50:28Z
dc.date.available 2026-09-02T01:50:28Z
dc.date.issued 2026-09-02
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4927
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь ажайл удирдлагын арга барилыг нэвтрүүлэн хэрэгжүүлж буй байгууллагуудын гүйцэтгэх болон удирдах ажилтнуудын сэтгэл зүйн аюулгүй байдал, итгэлцэл, ил тод байдал нь багийн түргэн шаламгай шийдвэр гаргалт, гүйцэтгэл, үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг эмпирик түвшинд тодорхойлох зорилготой. Орчин үеийн байгууллагууд хурдтай өөрчлөгдөж буй орчинд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд ажайл буюу түргэн шаламгай арга барилыг нэвтрүүлж байгаа ч энэ нь зөвхөн процесс, аргачлалаас гадна хүний болон сэтгэлзүйн хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай байна. Судалгаа нь тоон өгөгдөлд суурилсан, хөндлөн огтлолын, туршилтын бус загвартай бөгөөд уялдаа холбоог тайлбарлах шинжтэй. Судалгаанд асуулгын аргаар өгөгдөл цуглуулж, нийт 177 оролцогч хамрагдсан. Цуглуулсан өгөгдлийг IBM SPSS Statistics программ ашиглан тодорхойлох статистик, найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн болон олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр боловсруулсан. Шинжилгээний үр дүнгээс харахад сэтгэл зүйн аюулгүй байдал, ил тод байдал, удирдлагад итгэх итгэл нь ажайл удирдлагын арга барилтай эерэг хамааралтай байсан ба эдгээр хувьсагчид ажайл удирдлагын арга барилыг хангалттай хэмжээнд таамаглаж байгааг тогтоосон. Ялангуяа удирдлагад итгэх итгэл болон ил тод байдал нь багийн гүйцэтгэл, ажайл удирдлагын арга барилын хамгийн хүчтэй таамаглагч хүчин зүйлс байв. Судалгааны үр дүн нь ажайл удирдлагын арга барилыг хэрэгжүүлэхэд сэтгэл зүйн аюулгүй орчин, итгэлцэлд суурилсан манлайлал, ил тод харилцаа шийдвэрлэх үүрэгтэй болохыг нотолж, байгууллагын удирдлага болон хүний нөөцийн бодлогод эдгээр хүчин зүйлсийг системтэйгээр нэвтрүүлж хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Энэхүү судалгаа нь Монголын байгууллагуудын нөхцөлд ажайл багийн гүйцэтгэлийг тайлбарлахад хүний хүчин зүйлийн онолын болон практик ач холбогдлыг тодотгосон юм. en_US
dc.subject Шуурхай шийдвэр гаргалт, сэтгэл зүйн аюулгүй байдал, хамтын оролцоо, ил тод байдал, тасралтгүй сайжруулалт, итгэлцэлд суурилсан харилцаа, багийн гүйцэтгэл, шийдвэр гаргах ба гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх эрх. en_US
dc.title АЖАЙЛ УДИРДЛАГЫН АРГА БАРИЛ БА СЭТГЭЛ ЗҮЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ: ИТГЭЛЦЭЛ, ИЛ ТОД БАЙДАЛ, БАГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН УЯЛДАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах