СЭЗИС - Бүтээлийн сан

"Гэр бүл цуцлах үндэслэл ба тулгамдсан асуудал, харьцуулсан судалгаа"

Товч мэдээллийг харах

dc.contributor.author АНАР, Ууганбаяр
dc.date.accessioned 2026-08-24T04:40:14Z
dc.date.available 2026-08-24T04:40:14Z
dc.date.issued 2026-08-24
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4921
dc.description.abstract Гэр бүл гэдэг нь нийгмийн анхан шатны нэгж буюу нийгмийн анхдагч бичил хэлбэр бөгөөд энэ нь хүмүүсийн оршин тогтнох үндэс суурь нь болж өгдөг жижиг хэрнээ томоохон агуулгыг өөртөө агуулдаг ойлголт юм. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулинд зааж өгснөөр хуулийн тодорхойлолт нь “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэжээ. Тухайн гэр бүлийн үндэс суурь болсон эхнэр, нөхөр буюу гэрлэгчид нь хоорондоо таарамж муутай эсхүл ямар нэгэн шалтгааны улмаас салах, гэр бүлээ цуцлуулах тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс энэхүү дипломын ажлын зорилго нь гэр бүл цуцлалтын шалтгааныг эрх зүйн талаас нь судалж, нийгмийн өөрчлөлт болон хууль тогтоомжийн уялдаа холбоог шинжлэхэд оршино. Судалгааны арга зүйд хууль зүйн баримт бичгийн шинжилгээ, статистик мэдээлэлд тулгуурласан дүн шинжилгээ, харьцуулалтын аргыг ашиглан Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтыг судалж, түүний хэрэгжилт, үр нөлөөг гадаад улсын туршлагатай харьцуулан үнэлсэн. Судалгааны үр дүнд гэр бүл цуцлалтын түвшин нэмэгдэхэд эрх зүйн орчны сул тал, гэр бүлийн зөвлөгөө, эвлэрүүлэн зуучлалын тогтолцооны хэрэгжилт хангалтгүй байдал, нийгэм-эдийн засгийн үнэт зүйлийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг тогтоов. Иймд гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих эрх зүйн бодлого, урьдчилан сэргийлэх механизмыг боловсронгуй болгох шаардлагатай байна. en_US
dc.subject гэр бүл, гэр бүл цуцлалт, салалтын шалтгаан, гэр бүлийн тухай хууль, гэрлэгчид. en_US
dc.title "Гэр бүл цуцлах үндэслэл ба тулгамдсан асуудал, харьцуулсан судалгаа" en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах