СЭЗИС - Бүтээлийн сан

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд Омбудсманы тогтолцоог Монгол улсад нэвтрүүлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Өлзийбаяр, Цовоо
dc.date.accessioned 2026-08-21T06:46:27Z
dc.date.available 2026-08-21T06:46:27Z
dc.date.issued 2026-08-21
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4920
dc.description.abstract Монгол Улсад санхүүгийн зах зээлийн цар хүрээ, бүтэц, үйлчилгээний төрөл, хүртээмж жил бүр өсөн нэмэгдэж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, үнэт цаас, цахим төлбөр тооцоо зэрэг санхүүгийн үйлчилгээ нь иргэдийн хэрэглээний салшгүй хэсэг болсон. Энэхүү өсөлт нь эдийн засаг болон санхүүгийн хүртээмжид эерэг нөлөө үзүүлж байгаа боловч нөгөө талаас санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлж байна. Манай Улсад санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах харилцааг нийтлэг болон салбарын тусгай хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын хяналт, дотоод гомдол шийдвэрлэх механизм мөн шүүхийн журмаар хэрэгжүүлж байна. Гэвч бодит практикт хэрэглэгч өөрийн эрхийг зөрчигдсөн хэмээн үзсэн тохиолдолд түргэн шуурхай, бодитой шийдвэрлүүлж, эрх ашгаа бүрэн хамгаалуулж чадаж байгаа эсэх талаар авч үзсэн. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргах нь цаг хугацаа, зардал, процессын хувьд хэр зэрэг хүртээмжтэй байгаа талаарх асуудал нээлттэй хэвээр байна. Энэ хүрээнд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах маргаан шийдвэрлэх тогтолцоонд омбудсманы шинжтэй бие даасан, хүртээмжтэй, мэргэшсэн механизм нэвтрүүлэх боломжийг судлах нь онол, практикийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. Энэхүү судалгааны ажлаар дамжуулан Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн болон институтийн тогтолцооны өнөөгийн байдлыг тодорхойлж, хэрэглэгчийн эрх зөрчигдөхөд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан. Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, шүүхээс гадуурх маргаан шийдвэрлэх механизм болох санхүүгийн омбудсманы эрх зүйн байдал, чиг үүрэг, хэрэгжих боломжийг авч үзсэн. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Санхүүгийн хэрэглэгч, Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, Санхүүгийн омбудсман, Зохицуулагч байгууллага en_US
dc.title Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд Омбудсманы тогтолцоог Монгол улсад нэвтрүүлэх нь en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах