| dc.description.abstract |
Газар эзэмших эрх нь иргэн, хуулийн этгээдийн амьдрах орчин, эд хөрөнгийн ашиг
сонирхол, хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаатай шууд холбогддог эрх зүйн
чухал харилцаа юм. Иймд газар эзэмших эрхийг цуцлах, хүчингүй болгох шийдвэр нь
тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд сөрөг нөлөө үзүүлдэг
захиргааны актын шинжтэй байдаг. Тиймээс уг ажиллагаа нь Газрын тухай хууль,
Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зарчим,
журмаар давхар зохицуулагдах шаардлагатай. Судалгааны хүрээнд газар эзэмших
эрхийг цуцлах үндэслэл, захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа баримтлах
хуульд үндэслэх, бодит нөхцөлд тохирсон байх, оролцоог хангаж урьдчилан мэдэгдэх,
сонсох ажиллагаа явуулах зэрэг зарчмын асуудал практикт их тулгардаг. Мөн шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийх замаар захиргааны байгууллага уг ажиллагааг практикт хэрхэн хэрэгжүүлж байгаа, ямар нийтлэг алдаа гаргаж байгааг тодорхойлно. Судалгаанаас газар эзэмших эрхийг цуцлахад бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүй байх, сонсох болон мэдэгдэх ажиллагааг хангалтгүй явуулах, иргэн, хуулийн этгээдийн тайлбар гаргах боломжийг бодитоор хангахгүй байх зэрэг сөрөг үр дагаварыг судалж, сайжруулах санал боловсруулсан. |
en_US |