СЭЗИС - Бүтээлийн сан

ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАХ, СУРТАЛЧЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Цогт, Эрхэс
dc.date.accessioned 2026-08-21T06:17:29Z
dc.date.available 2026-08-21T06:17:29Z
dc.date.issued 2026-06-05
dc.identifier.citation APA en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4912
dc.description.abstract Монгол Улсад цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоомыг эрүүгийн хуулиар хориглосон боловч бодит байдалд уг үйл ажиллагаа бүрэн таслан зогсоогдоогүй байна. Харин гадаад цахим талбар, хаалттай цахим бүлэг, бусдын банкны данс, агентын сүлжээ, виртуал хөрөнгө ашиглах хэлбэрээр далд орчинд үргэлжлэх хандлагатай байна. Энэ нь зөвхөн хориглох арга хэмжээ дангаараа хангалтгүй бөгөөд мөнгөн урсгал, цахим орчин, оролцогчдын бодит үүргийг хамтад нь зохицуулах шаардлагатайг харуулж байна. Шүүхийн практик болон судалгааны үр дүнгээс үзэхэд цахим мөрийтэй тоглоомын хэрэгт банкны дансны хуулга, гүйлгээний утга, давтамж, цахим чат, гар утасны үзлэг зэрэг нотлох баримт голлох ач холбогдолтой байна. Мөн агент, админ гэх этгээдүүдийн оролцоо нэг хэвийн бус бөгөөд зарим нь зөвхөн данс ашиглуулах, мөнгө хүлээн авах, дамжуулах үүрэгтэй байхад зарим нь тоглогчтой харилцах, цахим бүлэг удирдах, цэнэглэлт баталгаажуулах зэрэг илүү идэвхтэй үүрэгтэй байж болох нь тогтоогдов. Иймээс эдгээр этгээдийг үндсэн зохион байгуулагчтай шууд адилтгах бус, бодит оролцоо, ашиг хүртсэн хэмжээ, хууль бус шинжийг мэдэж байсан эсэх, дээд шатны зохион байгуулагчтай холбоотой эсэхээр нь ялгамжтай үнэлэх шаардлагатай. Олон улсын туршлагаас харахад зарим улс цахим мөрийтэй тоглоомыг тусгай зөвшөөрөл, татвар, хэрэглэгчийн хамгаалалт, мөнгө угаахтай тэмцэх хяналтаар зохицуулж байгаа бол зарим улс мөрийтэй тоглоомыг гэмт хэрэг гэж үзэхийн зэрэгцээ тусгай хуулиар зөвшөөрөгдсөн зарим хэлбэрийг төрийн хатуу хяналтад явуулж байна. Иймд Монгол Улсын хувьд цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх бодлогыг зөвхөн хориглох, шийтгэх хэлбэрээр бус, эрүүгийн хариуцлага, тусгай зөвшөөрөл, татвар, хэрэглэгчийн хамгаалалт, мөнгө угаахтай тэмцэх хяналтыг хослуулсан цогц зохицуулалт руу чиглүүлэх шаардлагатай. en_US
dc.language.iso mng en_US
dc.publisher Ц.Эрхэс en_US
dc.subject Эрүүгийн эрх зүй en_US
dc.title ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАХ, СУРТАЛЧЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах