| dc.description.abstract |
Энэхүү дипломын ажил нь удиртгал хэсэг болон үндсэн онол, сэдвийн гол үндэслэл, судалгаа, дүгнэлт, санал зөвлөмжийн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэгт захиргааны гэрээний үүсэл, түүхэн хөгжил, түүний ойлголт болон бусад захиргааны үйл ажиллагаа дахь хэлбэрүүдээс ялгагдах онцлог, түүний төрлүүдийн талаар эрдэмтэн, судлаачдын өгүүлсэн өгүүлэл, эрдэм, шинжилгээний ажил, ном, сурах бичгээс судлан өөрийн дүгнэлтийг боловсруулсан. Хоёрдугаар бүлэгт, захиргааны гэрээний шинж, онцлогийг онолын болон ЗЕХ-д заасан байдал болон шинэчилсэн найруулгаас өмнө болон дараа түүнийг хэрэглэх харилцаануудын төрөл хэрхэн багассан талаар судалсан болно. Иргэний эрх зүй дэх гэрээний ойлголтоос яг ямар шинжээрээ ялгагдах тухай хараахан нэгдсэн бус байгаа хэдий ч онолын судалгааг хийж, захиргааны акттай харьцуулан ялгаатай шинжийг судлан харьцуулан дүгнэсэн болно. Түүнчлэн захиргааны гэрээнд иргэний хуулийн зохицуулалтыг нөхөн хэрэглэх хэрэгцээ шаардлага, үндэслэлийг судалсан, Гуравдугаар бүлэгт, практикт байгуулсан захиргааны гэрээний аль хэсэгт захиргааны хэм хэмжээ, аль хэсэгт нь иргэний хуулийн зохицуулалт хэрэглэгдсэн зэрэг дээр дүн шинжилгээ хийж, мөн түүнчлэн шүүхийн тоон үзүүлэлт болон иргэний хуулийн гэрээний суурь зохицуулалтыг нөхөн хэрэглэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, мөн гадаад улсын эрх зүйн зохицуулалт, ойлголттой харьцуулсан судалгааг хийсэн. |
en_US |