| dc.description.abstract |
Монгол Улсад 2025 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт нийт 12,180 бэлэглэлийн гэрээ бүртгэгдсэн байдаг. Энэ нь тухайн жилд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн эд хөрөнгийн тоог харуулах бөгөөд тус тоо жил бүр тогтмол энэ хэмжээний өндөр буюу ойролцоогоор 10,000 байдаг. Гэвч практикт эдгээр нь бүгд бодит бэлэглэл байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд анхнаасаа бэлэглэх хүсэл зорлиггүйгээр харин өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор аль эсвэл дүр үзүүлж энэ гэрээг байгуулах нь элбэг байдаг.
Бэлэглэлийн гэрээ нь гэрээ байгуулах процесс харьцангуй хялбар, нэг талаас үүргийн гүйцэтгэл шаарддаггүй тул бэлэглэх бодит хүсэл зориггүйгээр ашиглах нөхцөл бүрдэж байгаа. Ялангуяа үл хөдлөх эд хөрөнгийн худалдах-худалдан авах хэлцэлд 2 хувийн татвар ногдуулдаг бол бэлэглэлийн гэрээний хувьд татвар ногдуулдаггүй тул татвараас зайлсхийх хэрэгсэл болгон ашиглагдах нөхцөлийг бий болгож байна.
Монгол улсын ТЕХ-ийн 7.2.22-д “өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар” хэмээн энэ төрлийн татварыг нэрлэсэн боловч нарийвчилсан зохицуулалт байдаггүй угтаа бол энэ татварын шаардлага нь нийгэм дэх хөрөнгийн төвлөрлийг зохистой түвшинд хадгалах, татварын дахин хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, улмаар нийгмийн давхаргын ялгааг бууруулах байдаг боловч үүнээс илүүтэйгээр Монгол улсад зохицуулалтгүйн улмаас татвараас зайлс хийх хэрэгсэл болж байна. Мөн анхнаасаа бэлэглэх зорилоггүйгээр хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь эргээд эрх зүйн маргаан болох нь их байдаг нь шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээгээр ажиглагдсан юм. Иймээс бэлэглэлийн гэрээний татварын зохицуулалт Монгол улсад шаардлагтай байгаа бөгөөд ХБНГУ-ын бэлэглэлийн гэрээний зохицуулалттай харицуулсан судалгаа хийсний үндсэн дээр Монгол улсад зохистой гэж үзсэн санал шийдлийг боловсруулсан болно. |
en_US |