| dc.description.abstract |
Монгол улсын хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, тогтоомжид
“санхүүгийн хэрэгсэл”-ийн хүрээг тусгасан ч зохицуулалтгүй буюу зохицуулалтаас
гадуур орших нэрлэгдээгүй санхүүгийн хэрэгслийг энэ хүрээнд авч үзэх эсэх нь
маргаантай байна. Мөн энэхүү нэрлэгдээгүй санхүүгийн хэрэгслийн чиглэлээр
нарийвчилсан эрх зүйн зохицуулалт хангалтгүй, санхүүгийн хэрэгсэл мөн эсэх нь
тодорхойлолт, хэрхэн тайлбарлагдах байдал зэрэг нь эрх зүйн орчинд тодорхой
тусгагдаагүй байна. Иймд Монголын санхүүгийн зах зээлд нэрлэгдээгүй санхүүгийн хэрэгслүүдийг ҮЦЗЗ-ийн зохицуулалттай уялдуулан, хөрөнгө оруулагч, хэрэглэгч иргэдийн эрхийг хамгаалах, санхүүгийн зах зээлд түүнийг зохицуулсан тухайлсан хууль эсхүл нэмэлт, өөрчлөлт, шинэ зохицуулалтуудыг бий болгох хэрэгцээтэй байгаа нь энэхүү сэдвийг сонгосон үндэслэл бөгөөд уг асуудлыг олон улсын туршлага, онолын үндэслэл, Монгол Улсын хууль зүйн нөхцөл байдалтай уялдуулан судлах болно. |
en_US |