| dc.contributor.advisor | Пүрэвбаасан , Номуунзаяа | |
| dc.contributor.author | Цэрэннадмид, Буян-Өлзий | |
| dc.date.accessioned | 2026-07-07T08:07:27Z | |
| dc.date.available | 2026-07-07T08:07:27Z | |
| dc.date.issued | 2026-07-07 | |
| dc.identifier | Бакалавр | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4891 | |
| dc.description.abstract | Энэхүү судалгааны ажлаар Х. Надеем, П. Монтел (1990) нарын боловсруулсан “Хөгжиж буй орны макро эдийн засгийн загвар” нь Монгол Улсын бодит тоон өгөгдлийг тайлбарлаж чадах эсэхийг шалгасан. Ингэхдээ калибраци болон түүхэн симуляцийн аргыг ашигласан бөгөөд үр дүнгийн хувьд уг бүтцийн загвараар үүсгэсэн өгөгдөл нь Монгол Улсын бодит өгөгдөлтэй зарим хувьсагчдын хувьд дөхүү таарч байсан бол бусад хувьсагчдын хувьд хангалттай нийцэхгүй байна. Тухайлбал хувьсагчдын мөчлөгийн харьцуулалтын хувьд симуляцилсан нийт 9 хувьсагчдаас 6 нь бодит өгөгдөлтэй сөрөг корреляцитай байсан. Мөн абсолют дундаж алдаа (MAE) нь трендийн харьцуулалтын хувьд дунджаар 17 хувь байсан. График харьцуулалтаас харвал симуляцилсан хөрөнгө оруулалт, хэрэглээ, мөнгөний нийлүүлэлт зэрэг хувьсагчид нь хамгийн ихээр бодит өгөгдлийн тренд болон мөчлөгөөс зөрж байна. Эдгээр үр дүнгүүд дээрээ үндэслэн энэхүү хөгжиж буй орны макро эдийн засгийн загвар нь Монгол Улсын хувьд тохирохгүй байгаа бөгөөд үүний шалтгааныг загварын тайлбарлах чадвар хоцрогдсон мөн Монголын нөхцөлд таарахгүй байгаа гэдэг таамаглалуудыг дэвшүүлж байна. | en_US |
| dc.subject | Симуляци, калибраци, макро эдийн засгийн бүтцийн загвар | en_US |
| dc.title | Хөгжиж буй орны макро эдийн засгийн загвар: Монгол Улсын жишээн дээр | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Бизнесийн эдийн засаг | |
| ife.Мэргэжил.Индекс | D310700 | |
| ife.Зэрэг | Бакалавр |