| dc.description.abstract |
Монгол Улсын төсвийн төлөвлөлтөд ашиглагдаж буй эрдэс бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийг тооцох одоогийн аргачлалын оновчтой байдлыг үнэлж, сайжруулах боломжийг тодорхойлохыг зорилоо. Судалгаанд нүүрс, зэс зэрэг төсвийн орлогод өндөр нөлөөтэй бүтээгдэхүүний үнийн тооцооллыг авч үзэн, Монгол Улсын хэрэглэж буй аргачлалыг Чили, Мексик, ОХУ, Тринидад ба Тобаго зэрэг байгалийн баялагт түшиглэсэн орнуудын туршлагатай харьцуулан шинжилсэн. Мөн Бай-Перроны бүтцийн өөрчлөлтийн тест, хөдөлгөөнт дундаж, экспоненциал жинлэсэн дундаж, медиан болон HP шүүлтүүр зэрэг аргачлалыг ашиглан эрдэс бүтээгдэхүүний үнийн мөчлөг, бүтцийн өөрчлөлтийг судалсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол Улсын одоогийн аргачлалд ашиглагдаж буй олон улсын жишиг үнэ болон 18-20 жилийн урт хугацааны дундаж нь бодит экспортын үнийн хөдөлгөөн, зах зээлийн бүтцийн өөрчлөлтийг бүрэн тусгаж чаддаггүй байна. Үүний улмаас төсвийн орлогын төлөвлөлтөд хэт өөдрөг таамаглал үүсэх эрсдэл ажиглагдав. Иймд Монголын экспортын онцлогт илүү нийцсэн үнийн эх сурвалж ашиглах, дундажлах хугацааг мөчлөгийн урттай уялдуулах, тэнцвэржүүлсэн үнийн тооцооллыг боловсронгуй болгох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрлээ. |
en_US |
| dc.subject |
mэнцвэржүүлсэн үнэ, улсын төсөв, гол эрдэс бүтээгдэхүүн, нүүрсний үнэ, зэсийн үнэ, төсвийн тогтвортой байдал, хөдөлгөөнт дундаж, тогтворжуулалтын сан. |
en_US |