| dc.contributor.advisor | Даваа, Өнөржаргал | |
| dc.contributor.author | Эрдэнэ-Очир, Маргад-Эрдэнэ | |
| dc.date.accessioned | 2026-07-07T08:03:40Z | |
| dc.date.available | 2026-07-07T08:03:40Z | |
| dc.date.issued | 2026-07-07 | |
| dc.identifier | Мастер | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4885 | |
| dc.description.abstract | Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын гарцад цаг уурын өөрчлөлт хэрхэн нөлөөлдөг болохыг 21 аймаг болон Улаанбаатар хотыг хамруулсан 2009-2024 оны панел өгөгдөл ашиглан шинжиллээ. Судалгаанд Кобб-Дугласын үйлдвэрлэлийн функц, Рикардогийн хандлага болон Хансений босготой панел регрессийн арга зүйд суурилсан дөрвөн загварыг үнэллээ. Үр дүнгээс харахад малын нийт тоо нь ХАА-н салбарын гарцыг хамгийн тогтвортой тодорхойлогч хүчин зүйл болох нь бүх загварт баталгаажсан ба малын тоо 1 хувиар нэмэгдэхэд ХАА-н бодит ДНБ 1.06-2.05 хувиар өснө. Температурын өсөлт шугаман бус нөлөө үзүүлдэг болохыг босготой панел регрессийн загвараар баталсан бөгөөд T* = 3.08°C гэсэн босго утга тогтоогдов. Босгоос доош горимд температур нэмэгдэх нь ХАА-н гарцад харьцангуй эерэг нөлөөтэй байхад босгоос дээш горимд зуд болон хур тунадасны сөрөг нөлөө 6-16 дахин нэмэгдэж, ХАА-н салбарын гарцад сөрөг нөлөө үзүүлдэг болохыг батлав. Бүс нутгийн загвараас харахад говийн бүсэд температурын эерэг нөлөө Хангайн бүстэй харьцуулахад 3 дахин бага (7.7%, 24.8 %) байсан бол зүүн бүсэд сөрөг нөлөөтэй байна. Хур тунадас дөрвөн загварт бүгдэд нь сөрөг нөлөөтэй гарсан. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл бүс нутаг болон температурын горимоор ялгаатай болохыг нотолж, бүс нутгийн онцлогт тулгуурласан дасан зохицох бодлого боловсруулах шаардлагыг харуулж байна. | en_US |
| dc.subject | Хөдөө Аж Ахуй, Уур амьсгал, Цаг уурын өөрчлөлт, Температур, Хур тунадас, босготой панел регрессийн шинжилгээ, бүс нутгийн ялгаа, улирал, Монгол улс | en_US |
| dc.title | Хөдөө аж ахуйн салбарын гарцад цаг уурын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Бизнесийн эдийн засаг | |
| ife.Мэргэжил.Индекс | D310700 | |
| ife.Зэрэг | Бакалавр | |
| ife.Диплом.Зөвлөх | Дагиймаа, Түвшинжаргал |