| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын хүрээнд үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө болон өндөр үнэ бүхий бусад хөрөнгийг бартер солилцоогоор арилжих мэдээллийн системийн шинжилгээ ба зохиомжийг боловсрууллаа. Судалгааны зорилго нь бодит зах зээлийн хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, итгэлцэл өндөр, хэрэглэгчдэд ойлгомжтой бартер солилцооны системийн загварыг тодорхойлох явдал юм. Судалгаанд зах зээлийн эрэлт хэрэгцээ, ижил төстэй системүүдийн харьцуулалт, бизнес процессийн шинжилгээ, функциональ болон функциональ бус шаардлагын тодорхойлолт, хэрэгжих боломжийн шинжилгээг тус тус хийсэн. Түүнчлэн хэрэглэгчийн туршлагыг үнэлэх зорилгоор UX/UI прототипийг heuristic үнэлгээний аргаар шинжилсэн. Шинжилгээний үр дүнд бартер солилцооны системийг блокчейн зэрэг өндөр төвөгтэй технологид бус, харин зуучлалд суурилсан баталгаажуулалтын загвараар хэрэгжүүлэх нь Монгол Улсын хууль эрх зүйн орчин, хэрэглэгчдийн ойлголт, эдийн засгийн үр ашигт илүү нийцтэй болох нь тогтоогдлоо. Мөн системийн зохиомж нь гүйлгээний ил тод байдал, итгэлцлийг хангахын зэрэгцээ хэрэглэгчийн оролцоо, ашиглахад хялбар байдлыг дэмжих боломжтой гэж дүгнэв. Энэхүү судалгааны үр дүн нь үнэт эдлэл болон өндөр үнэ бүхий хөрөнгийн бартер солилцооны мэдээллийн системийг бодит зах зээлд хэрэгжүүлэх суурь үндэслэл болохоос гадна цаашдын хөгжүүлэлт, судалгаанд ашиглах боломжтой юм. |
en_US |