СЭЗИС - Бүтээлийн сан

ГРУПП КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ БА БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН УЯЛДААГ СУДЛАХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Борис, Гармаасүрэн
dc.date.accessioned 2026-07-04T05:04:37Z
dc.date.available 2026-07-04T05:04:37Z
dc.date.issued 2026-07-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4874
dc.description.abstract Энэхүү судалгааны зорилго нь Монголын групп компаниудын хүрээнд компанийн засаглалын тогтолцоо болон байгууллагын соёл хэрхэн харилцан уялдаж, бие биеэ нөхцөлдүүлж байгааг тодорхойлоход оршино. Орчин үеийн судалгаанд компанийн засаглал нь байгууллагын ил тод байдал, хариуцлага, хяналтыг хангах албан ёсны механизм гэж үзэгддэг бол байгууллагын соёл нь ажилтнуудын зан төлөв, үнэт зүйлс, харилцааны хэв маягийг тодорхойлдог албан бус орчныг бүрдүүлдэг. Гэвч эдгээр хоёр хүчин зүйл нь тусдаа биш, харин харилцан нөлөөлөл бүхий нэгдмэл тогтолцоо болохыг олон улсын судалгаанууд онцолж байна. Тодруулбал, байгууллагын соёл нь засаглалын бодит хэрэгжилтийг дэмжих эсвэл сааруулах боломжтой бөгөөд нөгөө талаас засаглалын тогтолцоо нь байгууллагын соёлын чиг хандлагыг тодорхойлох суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Монгол Улсын хувьд групп компаниуд нь эдийн засгийн гол бүтэц болж хөгжсөн боловч засаглалын хэрэгжилт сул, шийдвэр гаргалт төвлөрсөн, ил тод байдал хангалтгүй байх хандлага ажиглагддаг. Үүний зэрэгцээ итгэлцэл, танил тал, албан бус сүлжээнд суурилсан байгууллагын соёл давамгайлж байгаа нь засаглалын бодит хэрэгжилтэд шууд нөлөөлж байна. Иймээс засаглал ба соёлын харилцан уялдаа холбоог Монголын нөхцөлд судлах шаардлага бий болж байна. Иймд групп компаниудын засаглал ба соёлын уялдааг 4 талт байдлаар буюу олон улсын байгууллагуудын тайлангуудад, Монголын бизнесийн медиа орчны нэвтрүүлэгүүд, подкастуудад дүн шинжилгээ хийж, дэлхийн бусад орнуудын групп компаниудын засаглал ба соёлын уялдааны практикийг харьцуулан судлахын зэрэгцээ тоон судалгааны аргыг ашиглан Монголын групп компаниудын төлөөлөл болсон Макс групп, Таван Богд групп, Боса Холдинг компанийн ахлах менежерүүд, газрын дарга болон зарим охин компанийн удирдлагуудаас асуулгын аргаар өгөгдөл цуглуулж, статистик шинжилгээ хийсэн. Судалгааны хүрээнд компанийн засаглал болон байгууллагын соёлын хоорондын харилцан хамаарал, уялдааг тодорхойлсон. Судалгааны үр дүнгээс харахад компанийн засаглал нь байгууллагын соёлд тодорхой нөлөө үзүүлдэг бөгөөд ил тод, хариуцлагатай засаглал нь нээлттэй, итгэлцэлд суурилсан соёлыг дэмждэг байна. Мөн байгууллагын соёл нь засаглалын бодит хэрэгжилтийг тодорхойлох гол хүчин зүйл болж, албан ёсны дүрэм журмын үр нөлөөг нэмэгдүүлэх эсвэл сулруулах боломжтой нь тогтоогдсон. Энэхүү судалгаа нь Монголын групп компаниудад засаглал ба соёлыг салангид бус, харин харилцан уялдаатай нэгдмэл систем болгон авч үзэх шаардлагатайг онцолж iii байна. Судалгааны үр дүн нь байгууллагын засаглалын тогтолцоог сайжруулахад зөвхөн бүтэц, дүрэмд анхаарах бус байгууллагын соёлыг давхар хөгжүүлэх стратегийн ач холбогдолтойг харуулж байна. Түлхүүр үгс: Групп компани, то en_US
dc.subject Групп компани, толгой компани, охин компани, байгууллагын соёл, компанийн засаглал, бүтэц ба зөөлөн хүч, үнэт зүйл en_US
dc.title ГРУПП КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ БА БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН УЯЛДААГ СУДЛАХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах