| dc.description.abstract |
ТОВЧ ХУРААНГУЙ
Монгол Улсад автомашины тоо 2024 оны байдлаар 850,000 гаруйд хүрсэн ч машин зам дунд эвдрэх, асахгүй болох, дугуй цоорох зэрэг яаралтай тохиолдолд засварчинтай шуурхай холбогдож газар дээр нь засуулах боломж олгосон бие даасан мобайл систем өнөөг хүртэл бүрдээгүй байна. Дуудлагаар очиж засдаг жижиг багууд Facebook page болон утсаар захиалга авч, цаасан бүртгэл хөтөлдөг нь үйлчилгээний шуурхай байдал, мэдээллийн зохион байгуулалтад сөргөөр нөлөөлж байна.
Энэхүү дипломын ажлын хүрээнд «Шуурхай Засвар» хэмээх 6 засварчинтай дуудлагын багийн жишээн дээр зөвхөн газар дээр нь хийгддэг засвар үйлчилгээний онлайн дуудлагын мобайл системийн шинжилгээ, зохиомжийн бичиг баримтыг боловсруулж, прототайпыг хөгжүүлсэн. Шинжилгээний хүрээнд PESTLE, Porter-ийн таван хүчний, SWOT, PIECES, шалтгаан-үр нөлөөний аргуудыг хослуулан хэрэглэж, BPMN 2.0-ийн дагуу As-Is болон To-Be бизнес процесс, UML 2.5-ийн дагуу Use Case, Activity, Class, Sequence, Deployment, State диаграммуудыг боловсруулсан.
Системийн зохиомжийг React Native, Node.js, PostgreSQL+PostGIS технологид суурилан гаргаж, Nielsen-ийн 10 зарчмын дагуу Heuristic үнэлгээ, хэрэглэгчийн тест явуулсан. Судалгааны үр дүнд засварчин хайх дундаж хугацааг 15–30 минутаас 3–5 минут (~80% бууралт), захиалга боловсруулах хугацааг 30–45 минутаас 8–12 минут (~73% бууралт) хүртэл бууруулах боломжтойг тогтоосон. Heuristic үнэлгээ 4.55/5, хэрэглэгчийн тест 8.7/10 үнэлэгдсэн нь системийн ашиглахад хялбар байдлыг нотолж байна.
Түлхүүр үгс: дуудлагын авто засвар, газар дээр хийдэг засвар, мэдээллийн систем, GPS, мобайл аппликейшн, on-demand үйлчилгээ, BPMN, UML, Heuristic үнэлгээ |
en_US |