СЭЗИС - Бүтээлийн сан

Хиймэл оюунд суурилсан онлайн шалгалтын хяналтын систем

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цогбадрах, Гүндэгмаа
dc.contributor.author Гандүүрэн, Билгээ
dc.date.accessioned 2026-07-04T04:58:53Z
dc.date.available 2026-07-04T04:58:53Z
dc.date.issued 2026-07-04
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4870
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд онлайн шалгалтын хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ үнэлгээний шударга байдлыг хангах хэрэгцээ улам бодит шаардлага болсон билээ. Энэхүү дипломын төслийн зорилго нь шалгуулагчийг танин баталгаажуулах, шалгалтын явц дахь зөрчилтэй байж болзошгүй үйлдлийг хиймэл оюуны аргаар илрүүлэх, эцсийн шийдвэрийг хүний нягтлалд тулгуурлуулсан, олон төрлийн өгөгдлийг нэгтгэсэн онлайн шалгалтын хяналтын системийн загвар боловсруулж, туршилтын түвшинд хэрэгжүүлэхэд оршино. Судалгаанд ажиглалт, баримт бичгийн шинжилгээ, прототайп боловсруулалт, туршилт зэрэг арга зүйг хослуулан хэрэглэсэн бөгөөд системийг Next.js (frontend), FastAPI (backend), SQLite (database), WebSocket (хоёр чигийн харилцаа холбоо) дээр суурилуулж, MediaPipe (нүүр илрүүлэлт), YOLOv8 (объект таних), Silero VAD ба WavLM (аудио шинжилгээ) зэрэг хиймэл оюуны загваруудыг нэгтгэн ажиллуулсан. Систем нь 8 төрлийн зөрчил (нүүр алга болох, олон хүн илрэх, харц өөр тийш чиглэх, хориглосон объект, чанга яриа, шивнэх, цонх солих, хуулах) илрүүлэх боломжтой. Бодит орчинд 62 удаагийн туршилт явуулсан үр дүнд систем нийт 57 тохиолдлыг ~92% зөв илрүүлсэн. Хувь хүний компьютер харааны ~95% болон цонх солих 100% илрүүлэлт хамгийн өндөр гүйцэтгэлтэй, харин аудио ангилагч WavLM нь сургалтын өгөгдөл болон production орчны domain shift-ийн улмаас бодит хэрэглээнд ажиллахгүй байсныг тогтоож, VAD + RMS heuristic дээр суурилсан hybrid аргаар шийдвэрлэв. Судалгааны үр дүнд хиймэл оюун дангаараа эцсийн шийдвэр гаргахгүй, харин эрсдэлийг тэмдэглэн багшид мэдэгдэх, эцсийн шийдвэрийг хүн гаргах загвар оновчтой болохыг харуулав. en_US
dc.subject Хиймэл оюун en_US
dc.subject Шалгалтын систем en_US
dc.subject Онлайн шалгалт en_US
dc.subject Хиймэл оюунд суурилсан en_US
dc.subject Шалгалт en_US
dc.subject Ai en_US
dc.subject Research Subject Categories::TECHNOLOGY en_US
dc.title Хиймэл оюунд суурилсан онлайн шалгалтын хяналтын систем en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Цогбадрах, Гүндэгмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах