СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСАД НОГООН ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхтөр, Төгсжаргал
dc.contributor.author Ням-Очир, Нармандах
dc.date.accessioned 2026-07-04T04:57:59Z
dc.date.available 2026-07-04T04:57:59Z
dc.date.issued 2026-07-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4867
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад ногоон даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж, хэрэгцээ болон бодлого, зохицуулалтын орчныг үнэлэхэд чиглэсэн болно. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд даатгалын салбар нь зөвхөн хохирол нөхөн төлөхөөс гадна эрсдэлийг бууруулах, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хэрэглээг дэмжих санхүүгийн чухал хэрэгсэл болох боломжтойг судлав. Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, олон улсын туршлагын харьцуулалт, PESTEL шинжилгээ болон холбогдох талуудтай хийсэн бүтэцлэгдсэн ярилцлагын аргыг ашиглав. Үүний хүрээнд Монгол Улсын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал, ногоон даатгалын хөгжлийн түвшин, эрх зүйн орчин, зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг үнэлсэн. Судалгааны үр дүнгээс үзэхэд Монгол Улсад ногоон даатгал хөгжүүлэх бодлого, эрх зүйн үндэс бүрдэж эхэлсэн боловч бүтээгдэхүүний нэгдсэн ангилал, шалгуур, тайлагналын тогтолцоо, өгөгдлийн сан болон хэрэглэгчийн мэдлэг хангалтгүй байна. Харин цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашин, эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх бодит боломж байгааг тогтоов. Иймээс ногоон даатгалыг үе шаттай хөгжүүлэх, бүтээгдэхүүний ангилал, шалгуур, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох, туршилтын бүтээгдэхүүн нэвтрүүлэх, даатгалын компаниудын инноваци болон хэрэглэгчийн ногоон зан төлөвийг бодлогоор дэмжих шаардлагатай гэж дүгнэв. Судалгааны үр дүн нь Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын компаниуд болон бодлого боловсруулагчдад ногоон даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, зохицуулалтын орчныг сайжруулах, хэрэгжилтийн үе шаттай бодлогын арга хэмжээг боловсруулахад практик ач холбогдолтой. en_US
dc.subject Ногоон даатгал en_US
dc.subject Даатгал en_US
dc.title МОНГОЛ УЛСАД НОГООН ДААТГАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Зоригт, Оюунцацрал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах