СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын өрхийн амьдралын даатгал худалдан авах шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхтөр, Төгсжаргал
dc.contributor.author Гантөмөр, Лхамноржмаа
dc.date.accessioned 2026-07-04T04:57:48Z
dc.date.available 2026-07-04T04:57:48Z
dc.date.issued 2026-07-04
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4866
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын өрхийн амьдралын даатгал худалдан авах шийдвэрт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, тэдгээрийн нөлөөллийн түвшинг эмпирик аргаар үнэлэхэд оршино. Судалгааны хүрээнд амьдралын даатгалын эрэлтийг тайлбарлах онолын үндэслэл болох санхүүгийн төлөвлөлтийн онол, амьдралын мөчлөгийн онол, эрсдэлээс зайлсхийх онол, мөн хэрэглэгчийн зан төлөвийн онолуудыг судалсан. Түүнчлэн итгэлцлийн онол болон мэдээллийн асимметрийн онолыг судалгаанд нэмж тусгаснаар даатгал худалдан авах шийдвэрийг илүү цогцоор тайлбарлах боломжийг бүрдүүлсэн. Эмпирик судалгааны хүрээнд асуулгын аргаар анхдагч өгөгдөл цуглуулж, Монгол Улсын өрхийн санхүүгийн шийдвэр гаргалтад оролцдог иргэдийг хамруулсан. Судалгааны өгөгдлийг SPSS программ ашиглан боловсруулж, найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, кросстаб, ANOVA болон корреляцийн шинжилгээг хийсэн. Мөн хүчин зүйлсийн нөлөөллийн түвшинг тодорхойлох зорилгоор регрессийн шинжилгээ хийж, судалгааны таамаглалуудыг шалгасан. Судалгааны үр дүнгээс харахад эрсдэлийн ойлголт, итгэлцэл, санхүүгийн мэдлэг нь амьдралын даатгал худалдан авах шийдвэрт статистикийн ач холбогдолтой эерэг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон. Үүнээс итгэлцэл нь харьцангуй өндөр нөлөөтэй хүчин зүйлсийн нэг болох нь илэрсэн. Харин орлогын түвшин болон нийгмийн нөлөөлөл нь сул нөлөө үзүүлж байгаа боловч тодорхой хэмжээнд хамааралтай байна. Мөн цахим сүлжээний хэрэглээ нь даатгал худалдан авах хандлагад эерэг нөлөө үзүүлж байгааг тогтоосон. Энэхүү судалгааны үр дүн нь Монголын даатгалын зах зээлийн хөгжилд онолын болон практик ач холбогдолтой бөгөөд даатгалын компаниудын маркетингийн стратеги, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлэх бодлого боловсруулах, мөн өрхийн санхүүгийн хамгаалалтыг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад ашиглагдах боломжтой юм. en_US
dc.subject Амьдралын даатгал, санхүүгийн боловсрол, эрсдэл, хуримтлал, санхүүгийн төлөвлөлт, хэрэглэгчдийн шийдвэр гаргалт, мэдээллийн асимметри en_US
dc.title Монголын өрхийн амьдралын даатгал худалдан авах шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах