СЭЗИС - Бүтээлийн сан

Хиймэл оюун ухааны технологид суурилсан барилгын өртгийн тооцоонд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэдэнсодном, Пүрэвтуяа
dc.contributor.author Алтанхуяг, Адьяа
dc.date.accessioned 2026-07-03T02:24:29Z
dc.date.available 2026-07-03T02:24:29Z
dc.date.issued 2026-06-17
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4860
dc.description.abstract Монгол Улсын барилгын салбар нь эдийн засгийн чухал салбарын нэг бөгөөд барилгын өртөг тооцооллын нарийвчлал, үр ашиг нь төслийн амжилтад шууд нөлөөлдөг. Гэвч одоогийн өртөг тооцооллын арга нь хүний туршлага, гар ажиллагаанд ихээхэн тулгуурладаг тул алдаа, хэлбэлзэл үүсэх эрсдэл өндөр байдаг. Олон улсад болон монголын барилгын салбарт дижитал технологийн нэвтрэлт, хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан судалгаандаа барилгын өртөг тооцоолол хиймэл оюун ухааныг хэрхэн нэвтрүүлэхэд ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг тодорхойлж тухайн хүчин зүйлсийн үр нөлөөллийг үнэлсэн болно. Судалгаанд тоон судалгааны арга ашиглан барилгын салбарын мэргэжилтнүүдээс асуулгын аргаар өгөгдөл цуглуулсан. Түүврийн хэмжээг Словений томьёогоор тодорхойлж, зорилтот түүвэрлэлтийн аргаар оролцогчдыг сонгосон. Цуглуулсан өгөгдөлд SPSS программ ашиглан корреляци болон регрессийн шинжилгээ хийж, хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлсон. Судалгааны үр дүнгээс харахад байгууллагын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалт, технологийн бэлэн байдал, өгөгдлийн чанар, мэргэжилтний ур чадвар зэрэг хүчин зүйлс нь хиймэл оюун ухаанд суурилсан барилгын өртөг тооцооллын үр нөлөөнд статистикийн хувьд ач холбогдол бүхий нөлөө үзүүлж байна. Иймд барилгын салбарт хиймэл оюун ухааныг үр дүнтэй нэвтрүүлэхийн тулд зөвхөн технологи бус байгууллагын болон эрх зүйн орчныг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай байна. Энэхүү судалгаа нь барилгын өртөг тооцооллыг сайжруулахад хиймэл оюун ухааны хэрэглээг оновчтой нэвтрүүлэх онолын болон практик ач холбогдолтой. en_US
dc.subject Барилгын өртөг тооцоолол, Хиймэл оюун ухаан, Машин сургалт, Өгөгдлийн чанар, Байгууллагын дэмжлэг, Мэргэжилтний ур чадвар, Технологийн бэлэн байдал, Хууль эрх зүйн зохицуулалт en_US
dc.title Хиймэл оюун ухааны технологид суурилсан барилгын өртгийн тооцоонд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах