dc.contributor.advisor |
Сайнбаяр, Мөнхбаяр |
|
dc.contributor.author |
Лхагва, Эрдэнэчимэг |
|
dc.date.accessioned |
2016-06-10T05:00:51Z |
|
dc.date.available |
2016-06-10T05:00:51Z |
|
dc.date.issued |
2016-06-10 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ife.edu.mn/handle/8524/484 |
|
dc.description.abstract |
Монголчууд бид нүүдэлчин ард түмэн учраас том хот суурин газрыг харьцангуй сүүл үеэс босгож иржээ. Манай улсын хотжилтын түүх 400 хүрэхгүй жилээр тоологдох ба орон сууцны барилгын хөгжил нь сүүлийн 70 орчим жил явагдаж байна. Монгол улсын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж 2014 оны эцсийн байдлаар нийт хүн ам 2 сая 996 мянга орчим байсан бөгөөд үүнээс 1 сая 990 мянга орчим иргэн Улаанбаатар хотод амьдарч байна.
Ажил хөдөлмөр эрхлэх үндсэн зорилготойгоор 1990 оноос хойш ялангуяа сүүлийн 15 жилд иргэдийн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. 2015 оны 9 дүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт оршин суугчдын 70 орчим хувийг гэр хорооллын иргэд эзэлж байна. Үүний 60 орчим хувь нь ундны цэвэр усан хангамжаар бүрэн хангагдаагүй байгаа нь хүн амын амьдралын орчныг сайжруулах, орон сууцжуулах зайлшгүй шаардлага байгаагийн зөвхөн нэг шалтгаан нь болж байна.
Энэхүү гэр хорооллын хэт тэлэлтийн хувьд сөрөг үр дагавар их байсан тул шийдвэрлэх зөв арга нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл” хэрэгжүүлэх ажил юм хэмээн үзэж энэхүү төслийг Монгол улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны 190 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд “Гэр хорооллын хөгжлийн газар”-ыг байгуулахаар тогтоон албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Судалгааны ажлаараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг судлан дүгнэлт хийж дутагдалтай талуудыг нээн илрүүлэх түүнээс гарах үр дүнг тооцон гадаад орнуудын арга туршлагаас суралцан шинэ арга зөвлөгөө гарган цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавин ажиллалаа. Үүнд:
• Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн байршил, хэрэгжүүлэгч хувийн хэвшлүүдийг олж харьцуулалт хийнэ.
• Тодорхой нэг байршил сонгон авч иж бүрнээр нь судлан шинжилнэ.
• Тулгамдаж буй нөхцөл байдал асуудлыг олж тогтоох, шийдвэрлэх арга зам боловсруулна.
• Уялдаа хамаарлуудыг олж тогтоон, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно.
Энэхүү судалгааны ажлын ач холбогдол нь Монгол улсын хэмжээнд анх удаа хэрэгжиж буй шинэ төсөл учир судалгаанаас гарах үр дүн нь шинэлэг болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн цаашдын хэрэгжилтэд ашиглагдах бичиг баримт, аргачлал болох боломжтой бөгөөд мөн төсөл хэрэгжүүлэгчдийн гарын авлага болох боломжтой гэж үзэж байна. |
en_US |
dc.subject |
Гэр хорооллын дахин төлөвлөлт |
en_US |
dc.subject |
гэр хороолол |
en_US |
dc.subject |
асар өргөө хк |
en_US |
dc.subject |
нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв |
en_US |
dc.subject |
хот төлөвлөлтийн гадаад орны туршлага |
en_US |
dc.subject |
улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө |
en_US |
dc.subject |
мастерын ажил |
en_US |
dc.subject |
гэр хорооллын хөгжлийн газар |
en_US |
dc.subject |
төсөл хэрэгжүүлэгч |
en_US |
dc.title |
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тулгамдаж буй зарим асуудал |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн менежмент |
|
ife.Мэргэжил.Индекс |
E340100 |
|
ife.Зэрэг |
Мастер |
|