| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны барилгын доорх авто зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эрх зүйн зохицуулалт, татварын зарчимд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ өгч, тухайн татварын өрхийн санхүү болон улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг шинжлэн, одоогийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, илүү боловсронгуй болгох санал зөвлөмж боловсруулах зорилгоор хийгдсэн болно. Судалгаанд онолын судалгаа, салбарын судалгаа болон эмпирик шинжилгээ гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсгийг хамруулсан бөгөөд онолын судалгааны хүрээнд Пигувын татварын онол, байршлын рентийн онол, татварын капиталжилт болон hedonic үнийн онол зэрэг дөрвөн тулгуур онолд тулгуурлан авто зогсоолын байранд татвар ногдуулах онолын үндэслэлийг боловсруулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд авто зогсоолыг татвараас чөлөөлнө гэсэн заалт байхгүй байгаа нь татвар ногдуулах эрх зүйн үндэс бүрэн бий болохыг баталгаажуулж байна. |
en_US |