СЭЗИС - Бүтээлийн сан

монгол Улсын дижитал худалдаан дахь хэрэглэгчийн хувийн мэдээлэл хамгааллын эрх зүйн зохицуулалтын судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor М, Халиун
dc.contributor.author Эрдэнэбат, Ариунзаяа
dc.date.accessioned 2026-06-23T01:50:59Z
dc.date.available 2026-06-23T01:50:59Z
dc.date.issued 2026-06-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4840
dc.description.abstract Энэхүү судалгаа нь Монгол Улсын дижитал худалдааны орчин дахь хэрэглэгчийн хувийн мэдээлэл хамгаалалтын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал болон олон улсын туршлагыг судлан хөгжлийн чиглэлийг тодорхойлоход чиглэсэн. Дижитал худалдаа хурдацтай хөгжихийн хэрээр хэрэглэгчийн мэдээлэл хамгаалалтын асуудал улам чухал болж байна. Судалгаанд мэдээллийн нууцлал, хэрэглэгчийн эрх хамгаалал, эрх зүйн зохицуулалтын онолыг ашиглаж, 126 хэрэглэгчээс тоон судалгаа авч, эрх зүйн болон харьцуулсан шинжилгээ хийсэн. Монгол Улсад хэрэглэгчид хувийн мэдээллээ идэвхтэй өгдөг боловч мэдээлэл хамгаалах мэдлэг, эрх зүйн ойлголт сул, хамгаалах зан төлөв хангалтгүй байна. Мөн хэрэглэгчийн итгэлцэл нь хууль эрх зүйн орчноос илүү зах зээлийн хүчин зүйлд тулгуурлаж байгаа нь зохицуулалтын үр нөлөө сул байгааг харуулж байна. Олон улсын туршлагаас Европын Холбооны Хувийн мэдээлэл хамгаалах ерөнхий журам (GDPR), Сингапурын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (PDPA), БНХАУын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (PIPL) зэрэг нь хэрэглэгчийн эрхийг өргөн хүрээнд хамгаалж, байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлснээр хэрэглэгчийн итгэлцлийг сайжруулсан байна. Харин Монгол Улсад өгөгдөл хамгаалалтын зохицуулалт тархмал, нэгдсэн бодлого дутмаг, хэрэгжилт сул хэвээр байна. Иймд Монгол Улсад дижитал худалдаанд хэрэглэгчийн хувийн мэдээлэл хамгаалалтыг сайжруулахын тулд нэгдсэн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, бие даасан хяналтын байгууллага байгуулах, хэрэглэгчийн эрхийг өргөжүүлэх, хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай. en_US
dc.subject Дижитал худалдаа, хэрэглэгчийн эрх, хувийн мэдээлэл хамгаалал en_US
dc.title монгол Улсын дижитал худалдаан дахь хэрэглэгчийн хувийн мэдээлэл хамгааллын эрх зүйн зохицуулалтын судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Ц, Байгаль


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах