Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын үндсэн дээр Үнэ цэнийн урсгалын зураглалын аргыг ашиглан барилгын дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэдэг Чулуун хөвөнгийн үйлдвэрлэлийн процессыг судлан шинжлэх ба гарсан үр дүнг үнэлэн түүнийг хэрхэн сайжруулж болохыг харуулахыг зорилоо. Тус үйлдвэрийн хувьд бүтээгдэхүүний гологдол болон хорогдолын хэмжээ, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийхэд зарцуулах хугацаа, илүү үйлдвэрлэлийн болон бүх төрлийн нөөцийн хэмжээ их, үйлдвэр доторх сул зогсолтын түвшин өндөр, зохион байгуулалт оновчтой бус байна. Харин судалгааны ажлын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлснээр дээр дурдсан үнэ цэнэ үл нэмэгдүүлдэг үйл ажиллагаа буурах ба үйлдвэрийн дотоод зохион байгуулалт, тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэн сайжрах юм. Ялангуяа нэгж удаагийн захиалгыг гүйцэтгэх хугацаа 35%-иар буурч, ТТАА-ны ерөнхий түвшин 48%-иар өсөх боломжтой байгааг энэхүү судалгааны ажлын үр дүн харуулж байна.
Нэмж дурдахад, энэхүү арга нь манай орны хувьд үйлдвэрлэлийн менежментийн хүрээнд нэвтрүүлэх шаардлагатай шинэлэг арга болохоос гадна дурдсан аргыг ашиглан ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээний процессыг сайжруулах бүрэн боломжтой.