| dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлаар үл хөдлөх хөрөнгийн худалдан авагч, худалдагч болон зуучлагч агентуудын хоорондын мэдээлэл солилцох үйл явцыг оновчтой болгож, харилцаа холбоог сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын нэгдсэн системийн загварыг боловсруулахад оршино. Уг систем нь үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг төвлөрсөн байдлаар хадгалах, удирдах, хайлт хийх, зар нийтлэх, харилцагчийн мэдээллийг бүртгэх, уулзалт төлөвлөх, хэлцлийн явцыг хянах зэрэг үндсэн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн хэрэглэгчид өөрт шаардлагатай үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нэг дороос шуурхай авах, агентууд харилцагчтайгаа үр дүнтэй харилцах, байгууллага үйл ажиллагаагаа илүү зохион байгуулалттайгаар удирдах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр мэдээллийн давхардал, алдаа, цаг хугацааны алдагдлыг бууруулж, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх юм. |
en_US |