Хураангуй:
Монголын телевизийн салбарт 2016 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэсэн “Соёлын тухай хууль”-ийн дагуу уг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Телевизүүдэд уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэсэн шинэ заалт орсон нь телевизүүд контентийг дотооддоо үйлдвэрлэх, бий болгох, шинэ бодлогоор явах бодит шаардлагыг бий болгосон. Мөн 2 дахь том шалтгаан бол нэг хүнд ногдох телевизийн тоогоор Монгол улс дэлхийд тэргүүлдэг. 16216 хүн тутамд нэг телевиз ногдож байгаа нь контентийн өрсөлдөөнийг бий болгоод зогсохгүй үзэгчдэд хүргэж байгаа тухайн телевизийн контент нь чанартай, үнэнч үзэгчидтэй, сурталчилгаа нийлүүлэгчидтэй , шийдэлтэй, ялгарсан, өөрийн гэсэн өнгө төрх шингээсэн байх шаардлагатай болж байна. Ингэхийн тулд урт хугацаанд төлөвлөгдсөн контентийн бодлогыг зайлшгүй бий болгож өрсөлдөх арга замаа тодорхойлох цаг үеийн сорилттой тулгарч байгаа бөгөөд үүнийг сайжруулж, давуу талыг судлаж боловсруулахад судалгааны гол зорилго оршино.