| dc.description.abstract |
Энэхүү дипломын ажил нь мэдээллийн ачаалал, цагийн менежмент болон ажлын урсгалын хүндрэлүүдийг шийдвэрлэх зорилготой хиймэл оюунд суурилсан хувийн туслах агент систем боловсруулахад чиглэсэн. Орчин үед хэрэглэгчид цахим шуудан, календарь, тэмдэглэл болон бусад дижитал платформыг зэрэг ашиглах шаардлагатай болсноор мэдээллийг удирдах, зохион байгуулахад хүндрэл үүсэх болсон нь судалгааны үндэслэл болсон. Төслийн хүрээнд хиймэл оюун, байгалийн хэлний боловсруулалт (NLP), workflow автоматжуулалт болон AI agent технологид тулгуурласан нэгдсэн системийн шийдэл боловсруулсан. Уг систем нь цахим шуудан ангилах, уулзалт товлох, календарь удирдах, мэдээлэл нэгтгэн боловсруулах зэрэг давтагддаг үйл ажиллагааг автоматжуулах замаар хэрэглэгчийн ажлын ачааллыг бууруулахад чиглэсэн. Мөн судалгааны үр дүнгээс харахад хэрэглэгчдийн дунд мэдээлэл ялгах, олон системийг зэрэг ашиглахтай холбоотой хүндрэл түгээмэл байгаа бөгөөд AI туслах системийн хэрэгцээ өндөр байгааг тогтоосон. Иймээс хэрэглэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, ажлын урсгалыг оновчтой болгох хиймэл оюунд суурилсан нэгдсэн туслах систем хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Судалгааны үр дүнд боловсруулсан систем нь мэдээллийн ачааллыг бууруулах, цагийн менежментийг сайжруулах, давтагддаг ажлыг автоматжуулах замаар хэрэглэгчийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болох нь тогтоогдсон. |
en_US |